Орост халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг АНУ илрүүлжээ
2017-12-18

АНУ-ын Тагнуулын байгууллагаас өгсөн нууц мэдээллийн дагуу ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын агентлаг өнгөрсөн амралтын өдөр Санкт Петрбург хотноо террорист халдлага үйлдэх гэж байсан бүлэг этгээдийг амжилттай баривчилсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Баригдсан этгээдүүд Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэлтэй холбоотой болохыг  шалгалтаар тогтоожээ.

 

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын агентлаг хэвлэлийнхэн “Санкт Петрбург хотноо халдлага үйлдэх гэж байсан этгээдүүдийг амжилттай баривчиллаа. Тэднийг барихад АНУ-ын Тагнуулын байгууллагаас илгээсэн мэдээлэл тус болсон” гэж мэдэгдсэн аж.

 

Террористууд хотын төвд орших Казаний дуган зэрэг бусад олон нийтийн газруудад халдлага үйлдэхээр төлөвлөөд байжээ.

 

Ерөнхийлөгч В.Путин өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, талархал илэрхийлсэн талаар Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлэв.  Путин “Та бүхний өгсөн мэдээллийн дагуу олон зуун хүнийг террорист халдлагын золиос болгохоос сэргийлж чадлаа. Та бүхэнд гүнээ талархаж байна” гэж хэлжээ.

 

Кремлийн тэргүүн талархлаа илэрхийлсэн гэдгийг АНУ-ын Тагнуулын Төв Газрын дарга Майк Помпео баталсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин