“Оддын дайн” ганцхан долоо хоногийн дотор 450 саяыг оллоо
2017-12-18

Дэлхийн шилдэг цуврал бүтээлүүдийн нэг “Оддын дайн” киноны шинэхэн анги “Оддын дайн: Сүүлчийн Жеди” бүтээл өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн билээ.

 

 

Тэгвэл уг бүтээл ганцхан долоо хоногийн дотор олон улсаас 450 сая ам.долларын ашиг олсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

АНУ, Канад болон Хойд Америкийн кино зах зээлээс 220 сая ам.долларын ашиг олжээ.

 

Мөн уг бүтээл Америкийн кино чартуудыг тэргүүлж эхэлсэн аж.

 

Тус бүтээлийн 2015 онд гаргасан “Star Wars: The Force Awakens” анги нээлтээ хийсэн даруйдаа 248 сая ам.долларын ашиг олсон түүхтэй.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Kub:
Suuliin uyeiin kinonuudad zaaval neg khyatad baatar esvel uil yavdal khuatadad boldog bolloo shuu udakhgui delkhiin avragch bolokh yum baikhaadaaj
2017-12-18