Сидней хотоос Хойд Солонгосын тагнуулыг баривчилжээ
2017-12-18

Австралийн Сидней хотын цагдаагийнхан Хойд Солонгосын тагнуулыг баривчилсан талаар “www.koreatimes.co.kr” сайт мэдээллээ.

 

 

Түүнийг Хойд Солонгосын Засгийн газрын заавраар ажиллаж, Австрали улсад тагнуул хийсэн гэжээ. Тагнуул хэмээн баригдсан этгээдийг Чан Хан Чой гэдэг бөгөөд 59 настай аж. Тэрбээр 1986 оноос хойш Австралид амьдарч буй юм.

 

Чан Хан Чойг үй олноор хөнөөх зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж, Австрали улсад хууль бусаар брокерын үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгажээ.

 

Хойд Солонгосын тагнуулыг НҮБ болон Австралийн хоригийг зөрчсөн хэмээгээд “Бид энэхүү хэргийг шалгаж байна” гэж мэдэгдэв. Тэрбээр Хойд Солонгосын нүүрсний худалдаагаар брокер хийж, Индонез, Вьетнамын бүлэглэлүүдэд нууцаар зардаг байжээ.

 

Хэрвээ Хойд Солонгосын иргэн дээрх хэрэгт холбоотой нь тогтоогдвол 10 хүртлэх жилийн ял сонсох магадлалтай гэнэ.

 

Австралийн эрх баригчид 1995 онд үй олноор хөнөөх зэвсгийн эсрэг хууль баталсан бөгөөд уг хуулийн дагуу баривчлагдсан хүн Хойд Солонгосын иргэн болсон хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
2021-11-26