ОХУ-ын сайд асан авлигын хэргээр ял сонслоо
2017-12-18

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд асан Алексей Улюкаевыг авлига авсан хэмээн буруутгаж, ял оноосон талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

 

Шүүхээс Улюкаевыг буруутай хэмээн үзэж, чанга дэглэмтэй хорих ангид найман жилийн хорих ял оноож 130 сая рублийн торгууль ноогдуулжээ. Улюкаевыг сайдаар ажиллаж байх хугацаандаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, улмаар хоёр сая ам.долларын авлига авсан болохыг тогтоосон байна.

 

“Улюкаевын гэрт нэгжлэг хийхэд их хэмжээний бэлэн мөнгө, зоосон мөнгө, алтан цагууд, үнэт эдлэл болон өөрийн нэр дээрээ шилжүүлсэн газар, орон сууц, хувийн орон сууц зэргийг хураан авсан болохыг Замоскворецкийн шүүхийн төлөөлөгч  мэдэгдлээ.

 

Уг авлигын дуулиан ОХУ-д гарч буй дээд албан тушаалтны хамгийн том авлигын хэргээр тооцогдож байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин