М.Уламбаатар: Цагаан будаа шатамхай чанартай
2017-12-18

Цагаан будааг шатааж чанарыг нь шалгадаг гэх мэдээлэл сошиалаар энэ амралтын өдрүүдэд эрчимтэй түгсэн. Энэ талаар МХЕГ-ын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Уламбаатараас тодрууллаа.

 

 

-Манай улс жилд хэчнээн тонн цагаан будааг хэдэн орноос импортолдог вэ. Үүний хэдэн хувь нь урд хөршөөс орж ирдэг вэ?

 

-Монгол Улсад ОХУ, БНХАУ, Вьетнам, БНСУ, АНУ зэрэг таван орноос жилд ойролцоогоор 110 мянган тонн цагаан будаа орж ирдэг. Цагаан будааны ихэнх хувийг буюу 60 орчим хувийг ОХУ-аас оруулж ирж байна. БНХАУ-аас импортын цагаан будааны 10 гаруй хувийг оруулж ирдэг.

 

-МХЕГ-ын зүгээс цагаан будааны чанарт хэрхэн хяналт тавьдаг вэ?

 

-Манайх цагаан будааны чанарыг хилээр орж ирэх үед нь хүнд металл болон хортон шавьж зэрэг шинжилгээгээр тогтоодог.

 

-Цагаан будааг шатаах зэргээр туршиж үзээд чанаргүй байна гэх шуум сошиалд өрнөж байна. Өөрөөр хэлбэл, манай улсад орж ирж буй цагаан будааг чанаргүй байна гэж үзэж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

 

-Цагаан будаа нь үр тариа. Үр тарианы 80 хувийг цардуул бүрдүүлдэг. Үр тариа нь өөрөө шатамхай чанартай. Тиймээс энэ бүхэнд шинжлэх ухаанчаар хандахыг хүсч байна.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Hg:
Neg heseg hujaa nar chini tsagaan budaagaaraa buh hunee tsatgana gd 1 dor 50kg iluu gargadaggui bsn shde odoo zugeer gargadag bolson yumuu
2017-12-19
Т1 үүдэд:
гөлөг царайлцгаагаад л идэхээ болчихгүй юу, нэг юм гарахаар л туйлширчихдаг хар толгойнуудаа авч хаялтай биш
2017-12-18
Е:
Оросд цагаан будаа бараг ургадаггүй
2017-12-18
иргэн:
Тэгээд олигтой юм хэлээчдээ. Авч болохгүй хаяж ч болохгүй юм манай энэ төрийнхөн хэлэх юм. Шинжлэх ухаанчаар гэсэн чинь юу гэсэн үг вэ_ ГАНЦХАН ЮМ Л ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ МАНАЙД ИРЖ БУЙ БУДАА ХУУРАМ Ч УУ ҮГҮЙ ЮУ ШАЛГАЖ, ХЯНАЖ ЧАДАЖ БАЙГАА ЮУ ГЭДГИЙГ ажлаа мэддэг хүн шиг тодорхой хэлмээр байна. Хуурамч будаа байвал яах вэ яаж шалгах вэ гээд л энэ ажил эрхэлж байгаа хүний хувьд хүнд хэрэг болох юм хэлдээ.
2017-12-18