АНУ-ын нисэх буудлын цахилгаан тасарч, бүх нислэгээ цуцалжээ

img

АНУ-ын Хартсфилд-Жэксон Атланта олон улсын нисэх буудалд энэ амралтын өдөр цахилгаан тасарсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Цахилгаан тасарсаны улмаас уг нисэх буудлын бүх нислэгүүд хойшлогдож, иргэд гацаанд оржээ.

 

“Delta” компани өнөөдөр 300 гаруй нислэгээ цуцалсан байна.

 

Мөн уг үйл явдлын улмаас нисэх буудалд бага зэргийн үймээн үүссэн байна. Олон улсын нислэгүүдийн чиглэлийг өөрчилсөн гэж албаны хүмүүс мэдээлжээ.

 

Нисэх буудлын дэд станцад гал гарсан учир цахилгаан тасарсан аж. Дэд станцад гал гарсан шалтгааныг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байна.

 

“Хартсфилд-Жэксон” нисэх буудал жилд 104 сая зорчигчид үйлчлүүлдэг бөгөөд 2500 гаруй нисэх онгоц, газардаж бас хөөрдөг аж.

 

Б.Дэлгэрцэцэг 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ