Тэрбумтан эр, эхнэртэйгээ амиа алджээ
2017-12-18

Эм үйлдвэрлэлийн “Apotex” компанийн үүсгэн байгуулагч, Канадын тэрбумтан Барри Шерман болон түүний эхнэр Хани нарын цогцос Торонто дахь гэрийнх нь хонгилоос олдсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан тэрбумтан эрийг эхнэрийнхээ хамтаар гэмт хэргийн золиос болсон байж магадгүй хэмээгээд мөрдөх ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Торонтогийн цагдаагийн газар “Гэрт хүчээр нэвтэрсэн гэх ул мөр олдоогүй. Байшингийн ойролцоох хяналтын камеруудыг шүүж байна” гэж мэдэгджээ.

 

Барри Шерман бол Канадын эхний аравт бичигдэх баячуудын нэг бөгөөд өнгөрсөн онд түүний нийт хөрөнгө 3.2 тэрбум ам.доллар хэмээн “Форбес” сэтгүүл мэдээлж байсан юм.

 

Гэр бүлийнх нь хүсэлтийн дагуу Барри Шерман болон Хани нарын үхлийн шалтгааныг нийтэд задруулахыг татгалзсан хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлж байна.

 

“Apotex” компани албан ёсны вэб сайтаараа дамжуулан эмгэнэл илэрхийлжээ.  Барри Шерман 1974 онд “Apotex” компанийг үүсгэн байгуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
anndunwoody81@gmail.com.:
Хайрт минь, миний нэр Анн Dunwoody мөн би амьдралынхаа түнш хайж байна. Би таны профайлыг харсан бөгөөд энэ нь намайг татдаг. Та надтай имэйлээр надтай холбоо бариарай (anndunwoody81@gmail.com) ингэснээр та надад өөрийнхөө талаар илүү ихийг хэлж чадна. Мөн би мөн зургуудаа илгээж байгаад баярлалаа, бас өөрийнхөө тухай илүү ихийг ярьж, зургуудаа оруулаарай, мөн би чамайг мэдэж байхдаа ч бас үүнийг хийх болно.
2018-07-26