Төв банкны хуулийн төслөөр ажлын хэсэг байгууллаа

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл, ипотекийн зээлтэй холбоотой үл хөдлөх хөрөнгийн асуудлаар мэдээлэл сонсож, ярилцжээ.
АН-ын бүлгийн гишүүд Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг сайтар судалж үзэж, уг хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулан ажиллахаар болжээ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ