Дэлгүүрт гал гарч, 12 хүн амиа алджээ
2017-12-19

Энэтхэгийн нийслэл Мумбай хотноо байрлах дэлгүүрт гал гарсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Галын улмаас 12 хүн амиа алдсан байна.

 

Гал сөнөөгчид галыг унтрааж, хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэжээ. Хүнд шарх авсан дөрвөн хүн эмнэлэгт хүргэгдэх замдаа буюу түргэний машинд амьсгал хураасан аж.

 

Амиа алдагсад бүгдээрээ гал гарсан дээрх дэлгүүрийн ажилчид байжээ.

 

Орон нутгийн цагаар 4.30 цагийн орчимд дэлгүүрийн арын хэсэгт гал гарсан бөгөөд хэдхэн минутын дотор барилга бүхэлдээ шатсан аж.

 

Галын шалтгаан тодорхойгүй байгаа талаар Мумбай хотын Цагдаагийн газраас уламжлав.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Арай үгүй байлгүй дээ:
Энэтхэгийн нийслэл Дели хот болно.Мөн шинэ дели ч гэх нь бий. Хэдийдээдээ нийслэлээ сольчихдог байна аа. Гайхмаар
2017-12-19
Зочин:
Б.Дэлгэрцэцэгт. Хэзээ Мумбай Энэтхэгийн нийслэл болов?
2017-12-19