Уул овоо тахих ёсыг соёлын биет бус өвөөр бүртгэлээ

“Уул овоо тахих монгол зан үйл”-ийг ЮНЕСКО-д бүртгүүлснээр Монгол Улсын 14 дэх биет бус соёл олон улсын хамгаалалтад орлоо.
ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын XII чуулган БНСУ-д болсон.
Чуулганаар Монгол Улсаас яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлсэн “Уул овоо тахих монгол зан үйл” өвийг хэлэлцээд жагсаалтад бүртгэх шийдвэр гаргажээ.
Ингэснээр манай улс Дэлхийн соёлын биет бус өвийн жагсаалтад 14 дэх өвөө амжилттай бүртгүүлж байгаа юм.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ