ЭМД-ын тогтолцоо “эв санааны нэгдэл” дээр тулгуурлаж байна
2017-12-19

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагааны болон санхүүгийн хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээлэл, мөн тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд шилжихтэй холбоотой бэлтгэл ажлын талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо. ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

 

-Эрүүл мэндийн даатгалын санг бие даан үйл ажиллагааг нь явуулах хуулийн заалттай. Энэ дагуу байгуулж, Засгийн газрын төлөөлөх бүрэлдэхүүнийг баталсан. Одоо Эрүүл мэндийн даатгалын бие даан байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Нийт хүн амын 89.7 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагджээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв ЭМ-ын сайдын төсвийн багцын дөнгөж 23 хувийг эзэлдэг. Эрүүл мэндийн даатгалын санг бие даан үйл ажиллагааг нь явуулна гэдэг ХНХЯ-наас тусдаа байна гэсэн үг биш. Энэ хоёр яам хамтарч ажиллаж байгаа ЭМД-ийн сангийн үйл ажиллагааг хангана. ЭМД-ийн шимтгэл цуглуулдаг арга нь олон улсын жишгээр явуулдаг. Энэ аргыг өөрчлөх шаардлагагүй гэлээ.

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн иргэд үйлчилгээгээ бүрэн авч чаддаггүй. Идэвхтэй төлсний хэрээр эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээ бүрэн авдаг байх хэрэгтэй. Энэ талаар цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?

 

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

 

-Өнөөдөр манай эрүүл мэндийн даатгалын сан эв санааны нэгдэл дээр тогтож явж байгаа. Ер нь цаашдаа эрүүл мэндийн даатгалын санг үндсэн чиглэлээр нь явуулна гэж үзвэл Эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлал төсөвт байж болохгүй. Та эрүүл мэндийн даатгалын сангийн хэдэн хувийг төлснөөрөө эмчилгээгээ хүртээд явах юм билээ. Өнөөдрийн нөхцөлд бид эрүүл мэндийн даатгалын сангийн хуримтлалаа эв нэгдлийн санаанд тулгуурлаж хүргэхгүй бол болохгүй. Учир нь эрүүл мэндийн үйлчилгээний гадна талд үлдэх хүмүүс их байгаа.

 

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

 

-Иргэд ихэнх нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байгаа. Өнөөдрийн байдлаар 2.8 сая иргэн ЭМД-ийн шимтгэлээ төлсөн. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бүх төрлийн үйлчилгээ авах нь нээлттэй байгаа хэмээн хариулав.  УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл их байна.  Үүний зарим нь Засгийн газрын бонд болжээ. Яагаад зориулалтаар нь ашиглахгүй хадгалагдаж байна вэ гэсэн асуултад  “Чөлөөт үлдэгдэл дээр үеэс эхэлсэн. Хуримтлалын шинжтэй үлдэгдэл юм. Чөлөөт үлдэглийг банкинд байршуулж хүүг нь авч, нэмэгдүүлэх хандлага байна. 2018 онд 76 тэрбумыг зарцуулна. Гэхдээ манай даатгуулагчдын оруулж байгаа хөрөнгөөс зардлаасаа орлого давж үлдээд байдаг юм” хэмээн ажлын хэсэг хариуллаа.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yamaa ene saidantsar asuudlaa oilgohgui bainaa
2017-12-20
Зочин:
Иргэд нь үхэж байхад мөнгө нь бонд болоод л эргэлдэж байдаг. Арчаагүй төрийн ажилчид
2017-12-19
иргэн:
ИРГЭН ХҮН БҮХ НАСААРАА ЭМД-Д ТӨЛСӨН ОЛОН САЯ ТӨГРӨГӨӨ ӨӨРТӨӨ БОЛООД ГЭР БҮЛДЭЭ ЗАРЦУУЛАХ ЭРХИЙГ ОЛГОСОН ЮМ УУ?????????????? 60 ТЭРБУМЫНХААН , ХАРИУЛ.........ХУДЛАА БИДНИЙ МӨНГӨӨР МАН-Д ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БНА .........................
2017-12-19