О.Баасанхүүг МАХН-ын даргаар бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандлаа

МАХН-ын их чуулган энэ сарын 09,10-ны өдрүүдэд Төрийн ордонд болсон. Энэ чуулганд 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн 1000 орчим төлөөлөгчид цуглан хуралдаж намын дүрэмд өөрчлөлт оруулах болон намын даргыг өөрчлөх асуудлыг тус тус хэлэлцэж, шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ МАХН-ын даргаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг сонгосон юм.
Энэ өөрчлөлтийг бүртгүүлэхээр МАХН-аас Улсын дээд шүүхэд хандлаа. Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дүрмийн дагуу хийгдсэн өөрчлөлтүүдийг хуульд заасан хугацаанд бүртгүүлэх ёстой юм.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ