Монгол туургатаны бөхчүүд Улан-Үдэд хамтарсан бэлтгэлд гарчээ
2017-12-20

 

Монгол, Буриад, Тува гэсэн монгол туургатан гурван улсын бөхчүүд  14 хоногийн хамтарсан бэлтгэлд гарчээ. Уг бэлтгэл ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотод болж байгаа юм.

 

Бэлтгэл энэ сарын 25-ыг хүртэл үргэлжлэх аж. Энэхүү бэлтгэлд манай улсаас Орхон аймгийн “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн дасгалжуулагч, ОУХМ Б.Идэрсайханаар удирдуулсан ОУХМ Д.Алтангэрэл, СМ Х.Болортуяа, Б.Халиунаа, Ш.Төрмөнх нарын өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн нийт 17 тамирчин оролцож байна. Харин Буриадаас Европын анхдугаар наадмын аварга Александр Богомоев, залуучуудын анхдугаар Олимпын наадмын аварга Алдар Бальжинимаев, Монголиа Опен ОУ-ын тэмцээний медальт Балдан Цыжипов, Евгений Жербаев, Арсалан Будажапов, Булат Батоев нарын бөхчүүд хамтарсан бэлтгэлд оролцож байгаа гэнэ.

 

Тэгвэл Тувагаас оюутны ДАШТ-ий аварга Дондук-оол Хуреш, Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээний медальт Айхан Ондар тэргүүтэй бөхчүүд хамрагдаад байгаа аж.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
otgoo:
huuhduudiinhee toloo shudargaar ajilladag mundag bagsh Idersaihandaa 2018ondoo amjilt duuren baig
2017-12-22