Зөрчлийн тухай хуулийг хэлэлцэж байна
2017-12-21

УИХ-ын дарга М.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргасан юм. Гишүүд хуралдаанд цагтаа ирж, бусдыгаа хүндэтгэхийг, ирцийг бүрэ бүрдүүлэх талаар бусаддаа анхааруулж байлаа. Тухайлбал, гишүүн Б.Бат-Эрдэнэ "Гишүүд хуралдаандаа идэвхтэй оролцмоор байна. Ямар нэг томилгооны асуудал хэлэлцэхээр бүгдээрээ ирж суугаад, бусад  үед идэвх муу байна шүү" гэлээ. 

 

Хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 07 дугаар дүгнэлтийг хүлээж авсантай холбогдуулан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулсан байна. Хуульзүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна. 

 

Зөрчлийн тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жагсаал, цуглаан хийх эрхзүйн байдлыг хязгаарлаж болохгүй. Жагсаал цуглаан хийх хуульдаа тодорхой тусгах хэрэгтэй гэдгийг гишүүн Д.Тэрбишдагва хэллээ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин