Мэргэжлийн хяналтын дарга нарыг яллагдагчаар татжээ
2017-12-25

АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийж, тухайн сард хийсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийдэг. Энэ сарын мэдээллийг өнөөдөр хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тус газрын Мөрдөн шалгах хэлтэс 2017 онд АТГ-т ирсэн 1288 гомдлын 640 буюу 49.7 хувийг нь шалгаж шийдвэрлэсэн байна. Гэмт хэргийн шинжтэй 640 гомдлын 159 буюу 24.8 хувьд хэрэг бүртгэл нээж, 363 буюу 56.7 хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах, 90 гомдол буюу 14 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Энэ онд 625 албан тушаалтныг шалгасан байна. Үүнээс гурав нь төрийн өндөр албан тушаалтан байжээ. Мөн 83 улс төрийн албан тушаалтан, 201 төрийн тусгай албан хаагч, төрийн захиргааны 115, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан 105 хүнийг шалгасан байна.

 

Олны анхаарал татсан хэргүүдийн шалгалтын явцын талаар АТГ-аас дараах мэдээллийг өглөө.

 

  • Монголросцветмет  ХХК-ийн ерөнхий захирал До.Ганболдын гадаад улсад түүхий эд нийлүүлэхээр байгуулсан гэрээнүүдээс зарим компанид илт давуу байдал бий болгосон, гэрээнд албна тушаал, авлигын хэрэг байж болзошгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэргээр мөрдөн шалгаж байна.

 

  • МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нарыг 12 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна. Тус газрын дарга нар бүлэглэн хүнс, тахиа, гахайны мах, шонхор шувуу, ургамлын гаралтай түүхий эд, рапс, самар зэрэг бүтээгдэхүүнд экспорт, импортын  зөвшөөрөл олгохдоо төрийн үйлчилгээнд хүнд суртал гаргаж, хясан боогдуулах аргаар нэр бүхий аж ахуйн нэгж, иргэдээс их хэмжээний мөнгийг хахуул болгон авсан нь тогтоогджээ. Прокурорын зөвшөөрлөөр сэжигтнүүдийн ажлын байр, орон сууцанд хийсэн нэгжлэгээр 500 гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө илрүүлж, хураан авсан байна. Сэжигтнүүдийг яллагдагчаар татан, цагдан хорьж буй.

 

  • Авто тээврийн үндэсний төвийн хэлтсийн дарга Батбаярт энэ оны наймдугаар сарын 4-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Яллагдагч Батбаяр нь нэр бүхий компанид олон улсын ачаа тээврийн зуучийн эрх зөвшөөрөл гаргаж өгөхийн тулд албан тушаалаа урвуулан ашиглаж, удаа дараагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан хэргийг илрүүлсэн. Нэгжлэгээр бэлэн мөнгө илрүүлж, эд мөрийн баримтаар хурааж авсан байна. АТГ-аас Батбаярыг өнгөрсөн 11 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар цагдан хорьж, шалгасан. Харин 12 дугаар сарын 14-ний өдөр шүүхээс үргэлжлүүлэн хорих шаардлагагүй хэмээн үзэж, сулласан байна.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Baigali orchin yasan be baga bagaar chimeegui boldogoo bolih heregtei
2017-12-25
Зочин:
Албан тушаалыг нь үнэлгээнд оруулсан загалмай эцэг Миеэгээ, Сундуйгаа бас татмаар л юм
2017-12-25