Хүнд нөхцөлд ажилладаг шалтгаанаар татварын нэмэгдлийг эсэргүүцэв
2017-12-26

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо, уурхайчид хувь хүний орлогын албан  татварын нэмэгдлийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

 

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18 хувь, экспортын 86 хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Түүнчлэн тус салбарт 46579, эрчим хүчний салбарт 16 мянган хүн ажилладаг. Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлснээр уул уурхайн салбарынхны 80 хувь нь буюу 37256  эрчим хүчний салбарынхны 46 хувь нь буюу  7360 хүний орлого буурах юм байна.

 

Хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг уурхайчдын тэтгэврийн насыг таван жилээр уртасган хэвийн нөхцөлтэй адилтгасан. Гэтэл хүнд нөхцөлд ажилласныхаа төлөө авч буй цалинд нь илүү татвар ногдуулж байгаад эрчим хүч, уул уурхайн салбарын ажилтнууд бухимдалтай байна.

 

 

“Эрдэнэс тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга хурлын эхэнд “Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд татвар нэмэх бус зээл тусламж, бонд гаргах, мөнгө хэвлэх зэрэг аргууд байсаар байтал дундаж давхарга буюу уул уурхайн салбарынхны татварыг яагаад нэмж байгаа юм бэ" хэмээн онцлов. Татвар нэмэхээс өөр оновчтой шийдвэр байсаар байтал ийм шийдвэр гаргасанд бухимдалтай байгаагаа тэд илэрхийллээ.  

 

Харин МҮЭ энэ асуудал Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд шийдэх асуудал учраас зөвшилцөж чадахгүй бол хамтын маргаан үүсгэх боломжтой гэв.

 

“Оюутолгой” компанийн ҮЭ-ын дарга Баярмаа "Шаталсан татварын системийг дэлхийн олон улс хэрэглэдэг ч ганц бие болон өрхийн гэж ялгаварлан оногдуулдаг. Гэтэл эрх баригчид татварын шаталсан шинэ системийг оруулж ирэхдээ үүнийг яагаад гээгдүүлсэн юм бэ. Дэлхийн жишиг юм бол түүнийг нь мөрдөх хэрэгтэй шүү дээ. Манай уурхайчдын хувьд жилийн найман сард нь хөдөө хээр, гэрээсээ хол ажилладаг. Ар гэр нь ажил хийх боломжгүй байдаг. Эрх баригчид хууль ёсны нэмэгдлээс нь дээрэм хийж байгаагаас ялгаагүй. Тайлбар хийхдээ найман хувь гэж хэлж байгаа ч бүхэл бүтэн нэг салбарыг хамарсан шийдвэр гэдгийг онцолж хэлмээр байна. ОУВС-ын шаардлагаар ийнхүү нэмсэн гэсэн тайлбарыг өгч байгаа хэдий ч татварын бааз сууриа өөрчлөхийг зөвлөсөн гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. Мөн ийнхүү татварыг нэмсэн хэдий ч түүний зарцуулалт нь тодорхойгүй байна. Татвар нэмэгдлээ гээд эргээд өгөх үр өгөөж нь ч харагдахгүй байгааг онцлох хэрэгтэй" гэлээ.  

 

 

Түүнчлэн 2018 оноос мөрдөгдөх хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийг эсэргүүцэн Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбоо Засгийн газарт шаардлага хүргүүлэх юм байна.

 

Уурхайчдын дундаж цалин 2.3 сая төгрөг гэж Үндэсний статистикийн хороо мэдэгджээ. Энэ нь үндсэн цалин дээр хээрийн, хүнд нөхцөл, шөнө ажилласан зэрэг нэмэгдлийг нэмсэн дүн гэнэ. Мөн энэ нь нэг хүний бус нэг өрхийн цалин болдог учраас татварын нэмэгдлийг цуцлахыг шаардаж байгаа аж. 

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
Лхагва:
200 ХУВЬ ДЭМЖИЖ БАЙНА ӨӨРСДИЙНХӨӨ АВИЛГАЛААР АВСАН ХЭДЭН ТЭРБУМЫНХАА ҮЛ ХӨДЛӨХИЙН ТАТВАРЫГ НЭГЧ ТӨГРӨГ НЭМЭЭГҮЙ БАЙЖ ГҮРИЙЖ НОЙР ХООЛОО ХАСАН ИЛҮҮ ЦАГ ХИЙЖ ОЛСОН ХЭДЭЭС ТАТВАР НЭРЭЭР ХАХУУЛИЙН МӨНГӨӨ БЭЛДҮҮЛХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ ТЭМЦЭНЭ ЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ...
2017-12-26
irgen:
OUVS-iin shahaltad orj tatvar nemeh hamgiin buruu, ednii shahaltad orson uls oron bolgon suirdeg, odoo naad zeelee zogsoogoochee !!!! Uls orniig unagasan hymyysees mongoo olj av, ard tymnee ood ni tatahgui baij yadaj bitgii daramt uzyyleed bai, ajil hiideg hyn baihgui boldog busad ornii jisheeg har !!!
2017-12-26
Cows:
Naadah chine neg hund bish buhel buten neg urh ailiin asuudal shuu olon honogoor huduu ajildag humuusiin ar geruud ajil hiih yamarch bolomj baidaggui yumaa zuvhun huuhduudee ugluunuus oroi hurtel eeljilj zuuguul taardag uvul ni utaa uniar haniad tomuu geed...amidral medehgui deedchuud shig 2 3-n geriin uilchlegch huuhed asragch ntr baihguishdee ard ni aav eej ah duus geed UB-r duuren ajilgui humuus bas zuugdeestei. 1000 dollariiin tsaling ih tsalin gehuu delhiigees icheerei ta nar USA d ayga ugaagaad hediig avdag bilee....
2017-12-26
Зочин:
Арайхийж гайгүй цалинтай ажилд орж Монголдоо үлдсэн хүмүүсээ Засаг төр татвараар дарамталж байна. Ингэхдээ хүмүүсийн ар гэрт хэдэн хүн байгаа, хэд нь ажилладаг, байрны зээлтэй эсэх, гэх мэт нөхцөл байдлыг огт харгалзсангүй, тооцоо ч хийсэнгүй. Тэгээд судалгаагүй татвар ногдуулсанаа АНУ-тай, өндөр хөгжилтэй оронтой зүйрлэх нь ч хаашаа вэ дээ
2017-12-26
Иргэн:
Ардуудаас татвар авч байхаар дарга нараасаа авах хэрэгтэй байна шуу дээ
2017-12-26