Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна
2017-12-27

 Малчид, тээвэрчид,  иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 28-нд нутгийн баруун хэсгээр,  29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст ахиухан цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

 

2017 оны 12 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баруун аймгуудын нутгаар  үүлэрхэг, нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ,цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын болон  Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,Улз голын хөндийгөөр 11-16 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа голын сав, Дорнод, Даргангын талаар нутгаар 6-11 градус хүйтэн, Олон нуурын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна. 

Shuud.mn
Сонин хачин