Хойд Солонгосын нөлөө бүхий эрхмүүдэд хориг тавьжээ
2017-12-27

АНУ-ын эрх баригчид Хойд Солонгосын хоёр албан тушаалтанд хориг тавьсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Хойд Солонгосын Сангийн сайд Ким Жон-Сик болон Ри Ронг-Чол нарт хориг тавьжээ. Хойд Солонгос саяхан олон удаа баллистик пуужин туршиж, олон улсыг заналхийлсэн билээ.

 

Хоригт нэр нь багтаад буй дээрх эрхмүүд эдгээр пуужингийн туршилтуудын гол удирдагчид хэмээн Вашингтон мэдэгдэв.

 

Эхний ээлжинд тэднийг олон улсад зорчихыг хориглож, гадаад дахь дансыг нь царцаасан аж.

 

Вашингтоны уг шийдвэрийг Пхеньян эрс буруутгаж, “Дайны үйлдэл” гэж нэрлэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин