Бразил, Венеусэлийн дипломатчийг хөөжээ
2017-12-27

Бразилын эрх баригчид өчигдөр Венесуэлийн ахлах дипломатч Жерардо Делгадог эх орноосоо хөөсөн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг үйл явдлаас нэг долоо хоногийн өмнө Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро нийслэл Каракас хотноо суух Бразилын Элчин сайд Рай Перейраг хөөж, эх оронд нь дахин хөл тавихыг хориглосон юм.

 

Энэхүү үйл явдлаас болж хоёр улсын дунд таагүй харилцаа үүссэн билээ.

 

Бразилийн Ерөнхийлөгч  асан Дилма Руссефф огцорсноос хойш хоёр улсын харилцаа таагүй болсон юм. Учир нь Ерөнхийлөгч Мадуро, Дилмаг огцорсон явдлыг “барууны үзэлтнүүдийн зохион байгуулалттай хуйвалдаан” гэж нэрлэжээ.

 

Венесуэль мөн Канадын хэргийг түр хамаарагч Крайб Каваликийг улсынх нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэмээгээд мөн улсаасаа хөөжээ.

 

Канадын эрх баригчид мөн ижилхэн шийдвэр гаргаж, Ангел Херрераг улсаасаа хөөжээ.

.

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин