ХСҮТ яаралтай тусламжийн тасагтай боллоо
2017-12-27

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Хавдар судлалын үндэсний төвийн  "Бидний шинэ үйлчилгээ" яаралтай тусламжийн тасгийн нээлт өнөөдөр боллоо. 

 

Нас барж буй таван хүний нэг нь хорт хавдраас шалтгаалдаг аж. Түүнчлэн хорт хавдраар өвдөж буй хүний 90 хувь нь 45-49 насныхан байгаа ажээ.

 

ХСҮТ жилд 10 000 хүн эмчилдэг аж. Мөн хорт хавдрын 80 орчим хувь нь өвчний хожуу үедээ оношлогддог юм гэнэ.  

 

Бидний шинэ үйлчилгээ" яаралтай тусламжийн тасаг нээгдсэнээр таван их эмч тэргүүтэй 17 ажилтан, зүрх судасны хоёр кабинет, зургаан ортойгоор тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо. Өмнө нь ХСҮТ-д яаралтай тусламжийн тасгийн үйлчилгээг нэг эмч, хоёр ортойгоор үзүүлдэг байжээ.

 

Түүнчлэн хавдрын бус шалтгаант яаралтай тусламж шаардлагатай иргэд тус тасгаар үйлчлүүлж болох гэнэ. Өнөөдрийн байдлаар ХСҮТ долоо хоногт дунджаар 30-40 хүнд яаралтай тусламж үзүүлдэг ажээ.

 

М.Дөлгөөн

 

 

Shuud.mn
Сонин хачин