Авлигын хэргээр баригдсан ханхүү нарыг тансаглуулаагүй
2017-12-28

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед Бин Салман түүхэндээ анх удаагаа хааны гэр бүл болон өндөр албан тушаалтнуудыг хамарсан авлигын эсрэг кампанит ажил зохион байгуулсан билээ.

 

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед Бин Салман

 

Авлигын хэргээр баригдсан хүмүүсийн дунд ханхүү болон тус улсын нөлөө бүхий эрхмүүд багтаж байсан нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татсан юм. 

 

Баригдаад байсан ханхүү нарын нэг Митеб бин Абдуллах өнгөрсөн сард хувийн сангаасаа нэг тэрбум ам.доллар өгч, улмаар эрх чөлөөтэй болжээ. Мөн гурван хүн авлига авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, улсдаа эргүүлэн төлөхөө амлаад байна.

 

Авлигын хэргээр баригдсан эрхмүүдийг “Ritz Carlton in Riyadh” гэх таван одтой тансаг зэрэглэлийн зочид буудалд хорьж буй юм. Өнөөг хүртэл ханхүү нар ямархуу нөхцөл байдалд хоригдож байсан нь нууц хэвээр байсан билээ. Тэднийг зочид буудлын хамгийн том танхимд саатуулж байсан бөгөөд ханхүү нар ор бус гудас дээр хоноглож байжээ.

 

 

Олон нийт авлигын хэргээр баригдсан эрхмүүдийг тусдаа нэг, нэг өрөөнд байрлаж, тансаглаж байна хэмээн буруутгаж байсан юм.

 

Гэхдээ тэд бусдын адил өдөр бүр байцаалт өгч, цагийн хоол идэж, харгалзагч нарын хяналтад үйлдэл хийж байсан талаар албаныхан мэдэгдэв. Ханхүү баригдсан эрхмүүдэд эргэлт оруулахыг хориглоод байсан юм.

 

“Ямар ч тансаглал, хууль бус ажиллагаа байхгүй” гэж Ханхүү мэдэгдлээ.

 

Мөн баригдсан хүмүүсийн дунд АНУ, Британи тэргүүтэй орны 17 иргэн хоригдож байгаа хэмээн эх сурвалж өгүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Ингэвэл ч Улс орон хөгжинө шүү.
2017-12-28