“Чингис”, “Дим сам” бондын 360 сая ам.долларын өрийг барагдууллаа
2017-12-28

Өчигдөр буюу энэ сарын 27-нд  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар Монголбанк дахь Төрийн сангийн нэгдсэн дансны төгрөгийн харилцах дансны үлдэгдэлд Монголбанк хүү төлөх болон бусад нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан юм.  Энэ үеэр Сангийн сайд ирэх онд  хугацааа нь дуусах “Дим сам” бондын 155 сая, “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийн 360 саяыг нь барагдуулснаа мэдээллээ. 

 

 

Мөн гадаад өрийн дийлэнхийг барагдуулсан тул ирэх онд гадаад валютын нөөц төдийлөн буурахгүй гэнэ. Түүнчлэн гэрээний бусад нөхцөлийн хүрээнд Сангийн яамнаас 360 сая ам.долларыг Монголбанканд худалджээ.  Ингэснээр Төрийн сангийн нэгдсэн дансыг сонгодог утгаар нь хөгжүүлэх эхлэлийг тавьж байгаа аж.

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Сангийн сайд эрч хүчтэй ажиллаж байна. Энэ эрчээрээ байгаарай
2017-12-28
Жагаа:
Зөв гараа сайн бол бариа сайн хэний алдаа байх хамаагүй өр дарж улсаа аварах нь иргэний үүрэг
2017-12-28