АТГ оффшорын асуудлаар ирэх дөрөвдүгээр сараас мэдээлэл өгнө
2017-12-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  АТГ-ын албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Танайх хичнээн хэмжээний мөнгийг улсын төсвөөс авч, улсыг хохиролгүй болгосон бэ? Үнийн дүн их том ярьдаг, та бүхэн. Улстөрийн намын санхүүжилтийг асууж болох уу? Тухайлбал, АН-ын даргын сунгаанд 5 хүн тус бүр 250 сая төгрөг авсан.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Оффшорт данс эзэмшиж байгаа УИХ-ын гишүүд байгаа юу, хэвээрээ юу. Утааны асуудал гамшиг болоод байна. Тиймээс энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлсэн компанийн урагшгүй үйл ажиллагаанаас болоод үр дүн гарахгүй байна.

 

АТГ-ын дарга Н.Энхжаргал:

 

-“Цэвэр агаар” сангийн асуудлаар шалгагдаж, 3 хүн шийтгэгдсэн.  Таван тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэхээр болсон. Оффшортой холбоотой асуудал шалгагдаж байгаа. Засгийн газрын тогтоосон оффшор бүсэд данс нээлгэсэн бол гурван сарын дотор татах ёстой. Оффшор данстай хүмүүс 2018 оны нэгдүгээр сарын 03-ны дотор зохицуулалт хийгээд АТГ-т хоёрдугаар сарын 03-нд мэдэгдэх ёстой. Дөрөвдүгээр сарын 06-наас хойш АТГ энэ асуудлаар мэдээлэл өгнө. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
a:
ene untaa tsaraitai nohor awilgaltai temtseh gazriin darga hiij chadhuu bushiihan oorchil
2017-12-30
irgen:
Abilgalal ondor bn.getel ilruulelt muu noxon tololt bxgui iim surjin nertei darjin baiguulgiin xereg bn uu.tatan buulgax xeregtei.neg l ix ondor tsalin absan shaardsan ix zantai xuntei ch zob xaritsaj chadaxgui maluud.
2017-12-28