Амиа золиослогч этгээд 40 хүнийг хөнөөжээ
2017-12-28

Афганистаны нийслэл Кабул хотноо өнөөдөр орон нутгийн цагаар шийтийн шашны байгууллагад  дүүрэгт хүчтэй дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг дэлбэрэлтийн улмаас 40 хүн амиа алдаж, 30 хүн шархадсан аж.  

 

Тэсрэх бөмбөг биедээ бэхэлсэн амиа золиослогч этгээд дээрх байгууллагад нэвтэрснийхээ дараа амиа егүүтгэжээ.

 

Эрх баригчид уг халдлагын ард “Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл бий” хэмээн мэдэгдэж, ард иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.

 

Тус бүлэглэл Ирак болон Сири дэх хяналтаа бүрэн алдаад буй бөгөөд тэд сүүлийн хэдэн сард Афганистанд хорлон сүйтгэх ажиллагаа явуулах нь элбэгшсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин