Онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
2017-12-29

 

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

 

Албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн ажлын хариуцлага, сахилга, ёс зүйн хэм хэмжээг чанд сахин, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Аврах анги 105, нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн дарга, захирагч нар, офицерийн бүрэлдэхүүнд үүрэг болголоо.

 

Мөн газрын дэд дарга хурандаа А.Дашням баяр амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний хуваарийг танилцуулж тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө.

 

Улаанбаатарын “Мөнгөн шөнө” арга хэмжээ 12 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулагдана.

 

Нийслэлийн Онцгой байдлын газраас ёслолын буудлага хийх Сүхбаатар талбай, Соёл амралтын хүрээлэн, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүр, Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Маахуур толгойд галын аюулгүй байдлыг хангуулж, хамгаалалтанд үүрэг гүйцэтгэн ажиллах техник, хүн хэрэгслийг томилгоожуулан, бэлэн байдлыг хангуулаад  байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://nobg.ub.gov.mn

Shuud.mn
Сонин хачин