Чойжингийн Хурцад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой, Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жил, Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жил, Архивын албаны 90 жил, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга байгуулагдсаны 85 жил, Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 35 жилийн ой болон бусад салбарын түүхт ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.
Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг Геологи, Уул уурхайн сайд асан Чойжингийн Хурцад хүртээлээ. Түүнийг Уул уурхай, эрдэс баялгийн судлагаа шинжилгээ, геологи хайгуулын салбарыг шинэ шатанд гаргаж, Монгол Улсын стратегийн орд газруудыг нээн олох ажлуудыг удирдан зохион байгуулж, Геологи уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан хэмээн Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ