Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна
2017-12-30

 

Малчид, тээвэрчид,  иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.

 

2017 оны 12 дугаар сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 15-20 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 14-16 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин