Улстөржилтөд шинэ онд цэг тавья
2017-12-31

УИХ-ын дарга М.Энхболд шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ. Уг мэндчилгээнд:

-Дэлгэр Монгол эх орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй элэг нэгт, Эрхэм хүндэт монголчууд аа,

 

Та бүхэндээ угтан золгож буй 2018 оны шинэ жилийн баярын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа айлтган дэвшүүлье. Сайхан ирээдүй, сайн үйлсийг бүтээх эрхэм хүсэл бүхэн тань шинэ онд биелэн бүтэхийн өлзийт ерөөлийг иргэн бүхэндээ хамтатган барья.

 

Монгол түмний цадиг түүхийн нэгэн он улирч байна. Шинэ мөрүүдийг бичин туурвих бас нэгэн тоолол эхэлж байна.

 

2017 он эдийн засгаа хямралаас гаргах, өрийн дарамтаас улсаа гэтэлгэх, хямралын давалгаанд айл өрх, ард иргэдээ нэрвүүлчихгүй байх амаргүй сорилтыг даван туулахын төлөө хичээн зүтгэсэн он болж Монголын түүхэнд үлдлээ.

 

Зүтгэл, чармайлтын үр дүн ч гарсан. Төр засгаа дэмжиж, бодлого шийдвэрийг нь хэрэгжүүлж, нэгэн сэтгэлээр нэгдэн нягтарсан ард түмэндээ баярын энэ өдөр талархал илэрхийлье.

 

Эрхэм хүндэт иргэд ээ,

2016 оны III улиралд хасах 1.6 хувь, жилийн эцэст дөнгөж 1.0 хувьтай гарч байсан эдийн засгийн өсөлт 2017 оны эхний 11 сарын байдлаар5.8 хувь боллоо.

 

Нэгдсэн төсвийн орлого 2012 оноос жил бүр 1.0 их наяд гаруй төгрөгөөр тасарч байсан бол 2017 оны дүнгээр 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелэх хүлээлттэй байна. Шинээр хүү багатай, урт хугацаатай бонд гаргаж арилжаалсны үр дүнд 2019 он хүртэл зээл, зээлийн хүүгийнөрийн дарамтаас ангижирлаа. Гадаад валютын албан нөөц 2.9 тэрбумд хүрч, 2016 оны 9-р сараас бараг 3.0 дахин нэмэгдээд байна.

 

УИХ-аас “Хүүхдийн мөнгө”-ийг бүх хүүхдэд, “Насны хишиг”-ийг нийт ахмадууддаа олгох шийдвэр гаргалаа. “Цалинтай ээж” хөтөлбөрхэрэгжүүлэх амлалтаа биелүүллээ. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан. Тэтгэврийг 2018 оноос эхлэн үе шаттайгаар нэмэгдүүлэхээр улсын төсөвт 137.4 тэрбум төгрөг тусгалаа.

 

Товчоор хэлбэл 2017 онд бид тавьсан зорилтоо амжилттай биелүүлж, эдийн засгийн өсөлтийг бий болгож, уруудалтаас сэргэлтийг авчирч чадлаа.

 

2018 он эдийн засгаа бүрэн илааршуулах, цаашдын тогтвортой өсөлтийг хангахад шийдвэрлэх жил байх болно.

 

Төсвийн алдагдал буурч, төсвийн сахилга бат сайжирч байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл ахиж эхэллээ. Манай голлох эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнэ 2018 онд өсөлттэй буюу өндөр байх хандлагатай байна. Шинэ онд ямар нэг улс төрийн сонгууль болохгүй. Томоохон өр төлбөрийн дарамт ч байхгүй. Тиймээс энэ таатай нөхцөлийг зөв ашиглах нь төр засгийн хийгээд, монгол хүн бүрийн эрхэм зорилго байх ёстой.

 

Улстөржилт, яах нь мэдэгдэхгүй тодорхойгүй байдалдаа шинэ онд цэг тавья. Томоохон хөтөлбөр төслөө эдийн засагтаа ашигтай, ард түмэндээ өгөөжтэй байдлаар урагшлуулъя. Газрын тос боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр, хар төмөрлөгийн цогцолбороо барьж эхэлье. Өмнөд хилийн боомт хүрэх 267 км төмөр замаа одоо л ашиглалтад оруулахгүй бол оройтох нь. Хөгжлийн хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадвал, монгол хүнээ хөгжүүлэх, амьжиргааг нь дээшлүүлэх зорилтоо бид хангаж чадах болно.

 

Улс төрийн чөдөр тушаанаас ангид байж, улстөржсөн талцал хуваагдлаа орхиж, эв нэгдлээ эрхэмлэн, нийтээрээ нэгэн зорилгод нэгдэж чадвал бидэнд амжилт ялалт, хөгжил цэцэглэлт ойрхон байгаа.

 

Тиймээс шинэ оны өдөр бүхэн шинэ ирээдүйд дөтөлсөн зоримог шийдмэг, зөв алхмын өдөр хоногууд байгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлж хэлье.

 

Эрхэм хүндэт монголчууд аа,

 

Үндэстнээрээ эвлэлдэн нэгдэж, үндэс угсаагаа мандуулан бадрааж, аз жаргалтай, гэгээн гэрэлт ирээдүйг хамтдаа бүтээцгээе.

2018 он монгол айл бүрийн хойморт өнгө гэгээ, монгол хүн бүхний сэтгэл зүрхэнд итгэл тэмүүлэл асааж, хийморь золбоо, баяр жаргал авчрах болтугай.     

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Энэ ерөөл бат сайхан орших болтугай?! ЖДҮ-чид хариуцлагаа хүлээж, Оюунэрдэнэ нараар илэрсэн жинхэнэ МАНАН арилсан, гишүүд хурлаа тасалдаггүй төрийн ажил гацаагүй болж төр төвшин байж түмэн олон амгалан байх болтугай?!
2018-12-31
Зочин:
60 TERBUM, Tomor Zam, Chingis bond, Erdenetiin 49, Zorigiin hereg zereg zuilsee shiidehgui bol Ta suudlaa ogood zailsan n deerdee.
2018-01-03
Enhbold guad:
Ene nii orond naad avilgaldaa tseg tavi odoo idej uuj hanaa biz dee
2018-01-01
Хэцүү байна:
Айл гэрийн хойморт гэрэл гэгээн байна аа байна. Харин монгол төрийн дээр томоос том хар савтай хорыг жунхууд зуураад залчихсан л хамгийн аюул
2018-01-01
Яг үнэн дээ:
Хэсэг бүлгийн эрх ашгийн төлөөх хуйвалдаанаа улс төр гэж ойлгочихсон ерөнхийлөгчтэй байхад яахан зогоож билээ дээ
2018-01-01
Уул шугамандаа бол:
Тэр жаран тэрбум гэдэг бол Энхболдыг унагах гэсэн зохиолол хэрэг ш дээ.Баттулга Доржзодовдаа ардын баатар өгнө л гээд эрээ цээргүй орилоод байсан..Өнөөдөр Дорзодов ч ор сураггүй. баатарбүр байхгүй л байна.Үүнийг жинхэнэ хор,хуйвалдаан бас жунхуу дэдэг юм
2018-01-01
Энхболдоо мэнд хүргьэ ээ:
Монгол орноо хар тамичидаас худал хуурмагийн загалмайлсан эцэг жунхуугаас салгаарай
2018-01-01
Даган далдагнагчид:
Эхлээд улс төрийн бодлого, хуйвалдаан хоёроо ялгачихаад дараа нь далдагдаж бай.Баттулга чинь л хүч тэнцвэргүй тулаад явж байна гээд сөөнтөөд хор найруулж ард түмнээ талцуулсан ш дээ. Өнөөдө монголын залуучууд ямар болсон хар тамичин болж амиа еэгүүгчид хэд болсон гэж бодож байна. Энд хэний хүүхэд хувь нэмэр оруулсан вэ гээд ярьвал хар тол бий шүү
2018-01-01
Зочин:
ok
2018-01-01
Зочин:
tetgeveree nemj ogmoor bna amlaltaa bieluulmeer bna
2018-01-01
Зочин:
tetgeveree nemj ogmoor bna amlaltaa bieluulmeer bna
2018-01-01
Зочин:
АХМАДЫН ТЭТГЭВЭРИЙГ 2018 ОНЫ 1-Р САРЫН 1-НЭЭС НЭМНЭ ГЭЭД ТВ-ЭЭР ЯРЬЖ БАЙСАН ХЭДЭН ХУВИАР НЭМЭХ ВЭ ЭНЭ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ӨГВӨЛ ТУН САЙН БАЙНА
2018-01-01
Зочин:
АХМАДЫН ТЭТГЭВЭРИЙГ 2018 ОНЫ 1-Р САРЫН 1-НЭЭС НЭМНЭ ГЭЭД ТВ-ЭЭР ЯРЬЖ БАЙСАН ХЭДЭН ХУВИАР НЭМЭХ ВЭ ЭНЭ ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ӨГВӨЛ ТУН САЙН БАЙНА
2018-01-01
Зочин:
Эвийг хичээдэг хүн бол ч энэ хүн мөн шүү .эсрэг хүмүүс нь дэндүү увайгүй ш дээ
2018-01-01
Зочин:
Улс төржилт дунд шатандаа хэцүү байна оо одоо эмнэлгийн тасгийн эрхлэгч ,сургуулийн ахлах багш бүгд улстөрөөр явж байна шүү
2018-01-01
М.Энхболд хамгийн их улс төрждөг хүн:
2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн их хүмүүсийг талцуулж улс төржсөн хүн нь энэ М.Энхболд. Бүх хүчний байгууллага, төрийн албан хаагчдыг өөрийнхөө төлөө ажиллуулсан. Аюултай байсан. Энэ хулгайчийг төрөөс зайлуулах хэрэгтэй.
2018-01-01
Даган далдагнагчид:
Эхлээд улс төрийн бодлого, хуйвалдаан хоёроо ялгачихаад дараа нь далдагдаж бай.Баттулга чинь л хүч тэнцвэргүй тулаад явж байна гээд сөөнтөөд хор найруулж ард түмнээ талцуулсан ш дээ. Өнөөдө монголын залуучууд ямар болсон хар тамичин болж амиа еэгүүгчид хэд болсон гэж бодож байна. Энд хэний хүүхэд хувь нэмэр оруулсан вэ гээд ярьвал хар тол бий шүү
Зочин:
Nihao Mie Ovogt nutagruugaa butsaarai. Manai Mongol Ulsaas zail
2018-01-01
zugeer l zailaad uguusei:
Eldev yum yarij jujig taviadyahav, zugeer l zailaad uguusei. Yun tom tusul hudulguh ene ter, heden jil yaria ve, tom yum yariad Mongol yu ch uurchlugduugui, tuunii orond muuch gesen 21100 ene ter gesen arai jaahan hursun deer buusan yumaa l hiie.
2018-01-01
Алтан:
Ард түмнийхээ төлөө сэтгэл гаргаж бгаа хүн нь энхболд дарга юм бишүү төрийн хүний хүлээцтэй тулхтай зан чанар бий энэ хүн ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж бна юунд нь бухимдав дэмжих хүн олон шүү
2018-01-01
Зочин:
ULSTORJILT HUN BOLGONIIG DARGA BOLOHGUI BOL UHNE GESEN
2018-01-01
Иргэн:
Долир энхболд монгол төрөөс зайлахыг хүсье
2017-12-31
Энхболдоо мэнд хүргьэ ээ:
Монгол орноо хар тамичидаас худал хуурмагийн загалмайлсан эцэг жунхуугаас салгаарай
Зочин:
БИТГИЙ ХУЦАЖ БАЙ ДУНГАЙСАН ХАР ХУЖАА,.,. ХАМАГ НАМЫГ ЭЛБЭГДОРЖТОЙ НИЙЛЖ МАНАН УУСГЭЧИХЭЭД ОДОО БОЛОХООР ЛАЛРЫН 60 ТЭРБУМЫХНЫГ ЗАЙЛУУЛАХ ГЭХЭЭР УЛСТЕРЖИЛТЕД ЦЭГ ТАВЬЯ ГЭНЭЭЭЭ ЧИ?????? ЧИ ХАМГИЙН ХАМГИЙН ХАМГИЙН ЛАЛРЫН ЕЕДГУЙ УДИРДАГЧ БАЙСАН ШУУ ТУУХЭНД ЧАМАЙГ ХАРААР БИЧИЖ УЛДЭЭНЭ!!!
2017-12-31
zochin:
M.Enkhbold dargadaa shine ondoo ajiliin undur amjilt husey.
2017-12-31
Самбар:
Энхболдын хувьд уруудан доошлохын жил блаа. Ерөнхийлөгч болж чадсангүй, есайд Эрдэнэбат дүүгээ тавиад туучихлаа, одоо он гараад огцроод зогсохгүй шоронд орчилгүй үлдэх ямар арга байдын?
2017-12-31
Зочин:
Зи, Женко нарын бузрууд байгаа цагт улс төрийн өс хонзон байсаар байна. Найдалтгүй. Амь амиа бодоцгоо
2017-12-31
jak:
tatbariin asuudaliig yaraltai shuud HAOT butsaaa
2017-12-31
зочин:
чи л зайл Ээгий
2017-12-31
Зочин:
ТА Л ЯВЧИХБАЛ ТЭГЭЭД Л САЙХАН БОЛОХ ГЭЭД БАЙНА ДАА
2017-12-31
Зочин:
Энхбаяр энхболд эрдэнэбатыг муусайн зальтай дуракууд монголын улс төрөөс зайлуулаад өөдөлж дэвжиж бга юм байгаамуу. Иддэг ч тэрнээсээ хэдэн мянга дахин илүү хийдэг чадалтай ноён нуруутай боловсрол өндөр хүн монголд хэрэгтэй. Женко элбэгээ хар хүрэлсүх нтр эдний дэргэд нусан бурантаг ха ха ха.
2017-12-31
ZOCHIN:
60 TERBUM IINHAA HERGIIG HULEECHIHDEE.
2017-12-31
Уул шугамандаа бол:
Тэр жаран тэрбум гэдэг бол Энхболдыг унагах гэсэн зохиолол хэрэг ш дээ.Баттулга Доржзодовдаа ардын баатар өгнө л гээд эрээ цээргүй орилоод байсан..Өнөөдөр Дорзодов ч ор сураггүй. баатарбүр байхгүй л байна.Үүнийг жинхэнэ хор,хуйвалдаан бас жунхуу дэдэг юм
5112:
ӨӨРӨӨ ЗАЙЛААД ӨГ... ЧИ БАЙХАД УЛС ТӨРЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР Л БАЙНА Ш ДЭЭ...
2017-12-31
Яг үнэн дээ:
Хэсэг бүлгийн эрх ашгийн төлөөх хуйвалдаанаа улс төр гэж ойлгочихсон ерөнхийлөгчтэй байхад яахан зогоож билээ дээ
Иргэн:
Тэтгэврээ яаж нэмэх болчихвоо?
2017-12-31