“Улаанбаатарын мөнгөн үдэш” боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газраас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын мөнгөн үдэш” нийслэлийн иргэдэд зориулсан шинэ жилийн баярын үйл ажиллагаа өчигдөр 21:00-01:00 цагт Сүхбаатарын талбайд боллоо. Тоглолтын найруулагчаар УДЭТ-ын жүжигчин, найруулагч соёлын тэрүүний ажилтан А.Чингүн, зөвлөх найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллажээ. Баярын цэнгүүнд үе үеийн хамтлаг, дуучид оролцож уран бүтээлээ толилуулж он гарах мөчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлчүүддээ мэндчилгээ дэвшүүллээ.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ