Улаанбаатар
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл буурна
1-2

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2018 онд төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бууруулсан.

 

Ингэснээр хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчид, оюутан, хүүхэд эрүүл мэндийн даатгалын жилийн шимтгэл 24 мянга болох юм. Мөн гадаадын иргэн, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамж зайлшгүй авах шаардлагатай иргэн, хүүхдээ хоёр нас хүртэл нь асарч буй эцэг, эх, цэргийн алба хаагч, ял эдэлж буй ялтны шимтгэлийг 4 800 төгрөг байхаар тогтоожээ.

 

Өмнө нь хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчид, ажилгүй иргэд  эрүүл мэндийн даатгалд 576 000 төгрөг төлдөг байсан юм.

 

М.Дөлгөөн 

Shuud.mn
Сонин хачин
Гон:
Яаж бичээд байна тэр бумаар ярисаар байгаад ийм болсон юм байхдаа
2018-01-02
111:
Мэдээлэлээ зөв оруулаачээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн малчин их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувьтай тэнцэх хэмжээний буюу сарын 4800 жилийн 57 600 байсныг 1 хувь буюу сарын 2400 жилийн 28 800 болж өөрчлөгдсөн.
2018-01-02
Албаны хүн:
Мэдээллээ зөв өгөөч ээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчид, ажилгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл 2018 оноос сарын 2400 төгрөг буюу жилийн 28800 төгрөг болж буурсан. 2017 онд сарын 4800 төгрөг буюу жилийн 57600 төгрөг байсныг тэс өөрөөр мэдээлсэн байна.Мэдээллийн үнэн зөв, бодит байдлаас гуйвуулахгүй хүргэхийг Танай хамт олноос хүсье.
2018-01-02