Неймар 2017 оны Бразилын шилдэг хөлбөмбөгчин боллоо
2018-01-02 17:16

 

Неймар өнөөдөр 2017 оны Европод тоглож буй Бразилын шилдэг хөлбөмбөгчин шагналын эзэн боллоо. Ингэснээр сүүлийн 4 жилийн хугацаанд 3 дахь удаагаа уг шагналыг гардан авч буй нь энэ юм. Түүнтэй уг шагналын төлөө Ливерпүүл клубын Филлиппэ Коутинью болон Реал Мадрид клубын Марсэло нар өрсөлдсөн юм.

 

Уг шагналыг спортын сэтгүүлчид болон Бразилын хөлбөмбөгчид, интернэт хэрэглэгчдийн саналаар тодруулан олгосон юм. Неймар нийт саналын 27.71 хувийн саналыг авсан бол өнгөрсөн жил уг шагналын эзэн болж байсан Коутинью 16.64 хувь, Марсэло 14.43 хувийн санал авсан.

 

Харин энэ гурвын араас Паулинью, Касемиро, Габриэл Хесүс, Виллиан, Малком, Давид Луйз, Эдэрсон нар бичигдлээ.

 

Неймар нь мөн ОУХБХ-ны шилдэг хөлбөмбөгчин шагналд нэр дэвшиж Кристиано Роналдо болон Месси нарын араас гуравдугаар байранд орсон билээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин