Иранд жагсаалын улмаас 22 хүн амиа алджээ
2018-01-03

Ираны Тегеран, Машхад, Исфахан, Керманшах, Рашт, Ком, Сари, Хамедан хотноо олон мянган иранчууд Засгийн газрынхаа эсрэг жагсч байна.

 

 

Өнгөрсөн пүрэв гаригт эхэлсэн уг жагсаалын улмаас 22 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

НҮБ-д суух АНУ-ын элч төлөөлөгч Никки Хэлли өчигдөр Ираны Засгийн газрыг иргэдийнхээ эсрэг хүч түрэмгийлсэн үйл ажиллагаагаа зогсоохыг шаарджээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улс орондоо үүсээд буй нөхцөл байдлаа энхийн аргаар зогсоож чадахгүй байна хэмээн Ираны Ерөнхийлөгчийг буруутгалаа.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин