Автобус хавцал руу унаж, 36 хүн амиа алджээ
2018-01-03

Перу улсын нийслэл Лима хотын хойд хэсэгт байрлах Пасамайга дахь Курва дел Диабло буюу “Чөтгөрийн нуруу” гэх газарт автобус осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Уг ослын улмаас 36 хүн амиа алдаж, 50 гаруй хүн бэртсэн байна. Курва дел Диабло нь тус улсын хамгийн аюултай замын нэг бөгөөд жил бүр олон хүн амиа алддаг аж.  Автобус ойролцоогоор 110 метрийн гүн хавцал руу унасан байна.

 

Ерөнхийлөгч Пабло Кучченски “Гэнэтийн осол улс оронд нэрвэгдсэн хамгийн том зовлон” хэмээн мэдэгдэж, амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

 

Өнгөрөгч 2016 онд тус улсад 3800 орчим авто осол гарч, 493 хүн харамсалтайгаар амиа алдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин