Техникийн үзлэгт 11 мянган тээврийн хэрэгсэл тэнцсэнгүй
2018-01-03

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Техникийн хяналтын хэлтэс Автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, техникийн хяналтын үзлэгийн хэмжлийн тоног, төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангуулан ажиллаж байна. 2017 оны 11 дүгээр сарын 01-ны байдлаар нийт 478 993 тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн бөгөөд 96 хувьтай байна.


Техникийн хяналтын үзлэгт нийт 11 234 тээврийн хэрэгсэл дараах үзүүлэлтүүдээр тэнцээгүй байна. 


• Өнгө үзэмж- 6152
• Утаа- 1424
• Тормос- 2545
• Жолоо- 6322
• Гэрэл- 3240
• Дуу чимээ- 76

 

Мөн техникийн хяналтын үзлэг хийх чиглэлээр тусгай зөвшөөрөл авсан “Доктор авто сүлжээ”, “Монгол терминал” ХХК-тай программ ашиглах гэрээ байгуулан ажиллаж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин