АТГ-аас Шадар сайдад зөвлөмж өгөв
2018-01-03

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, нийтээр дагаж мөрдөж буй хууль тогтоомжийг сахин биелүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах, зөрчил, дутагдлыг арилгахад зорилгоор Авлигатай тэмцэх газраас боловсруулсан Зөвлөмжийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гардууллаа.

 

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү Шадар сайдтай уулзах үеэрээ түүний эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ажилласан дүнгийн талаар танилцуулав.

 

 

Зөвлөмжид мэргэжлийн хяналтын чиг үүрэг гүйцэтгэдэг байгууллагыг төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг гэрээгээр хүлээлгэсэн нь авлига үүсэх нөхцөл бололцоог бүрдүүлж байгааг таслан зогсоох, мэргэжлийн хяналтын байгууллагын дотоод хяналтыг сайжруулах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын үйл ажиллагааг шат шатандаа эрчимжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжээс үндэслэлгүй төлбөр, хураамж авахгүй байх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах ажлын хэсгийн зардлыг зөвшөөрөл хүсэгчээс гаргуулахгүй байх, худалдан авах ажиллагааг хөндлөнгийн нөлөөллөөс ангид явуулахын тулд иргэний нийгмийн төлөөллийг үнэлгээний комисст тогтмол оролцуулах, тендерийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод явуулах зэрэг 19 зүйл бүхий арга хэмжээг дээрх нэр бүхий агентлагуудын түвшинд авч хэрэгжүүлэх талаар дурджээ.

 

Шадар сайд Ө.Энхтүвшин Зөвлөмжийг хүлээн аваад цаашид салбарын хэмжээнд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ATG zovhon zovlood zogsohgui ter aldaa gargaj ard tymniig shulaad suugaa, ajild sadaa bolood hahuuli haraad zovshoorol , lizenz ogdoggui uyaad baidag asuudal deer hatuu arga hemjee avch , torgoj shiitgej baina uu???
2018-01-07
irgen:
ATG zovhon zovlood zogsohgui ter aldaa gargaj ard tymniig shulaad suugaa, ajild sadaa bolood hahuuli haraad zovshoorol , lizenz ogdoggui uyaad baidag asuudal deer hatuu arga hemjee avch , torgoj shiitgej baina uu???
2018-01-07
irgen:
МХГ-ыг татан буулгах юу болсон вэ?. Татан буулгачих эр зоригтой улс төрч байна уу. Ядаж л дүүрэг энэ тэрээ гээд анхан шатны хэрэгт хэрэггүй баахан нэгжийг нь татан буулгаж цэгцлээчээ. Нэг аймагт 100 гаруй хүнтэй байдаг гэсэн. Нэг аймагт 100 биш улсын хэмжээнд 100 хүнтэй МХЕГ л гэж байвал болно шүү дээ. Тэгээд бусад шаардлагагүй чиг үүргүүдийг нь төрхөмд нь буцааж шилжүүльееее !!!.
2018-01-03
Зочин:
Мэргэжлийн хяналтынхан ч аймаар шүү. Байгаа л байх юм. АТГ өршөөгөө л байх юм..
2018-01-03