Пак Ын Хэг Тагнуулын байгууллагаас авлига авсан хэмээн буруутгалаа
2018-01-04

Авлигын дуулианы улмаас албан тушаалаасаа огцорсон Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэд нэмэлт хэрэг үүсгэсэн талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Энэ талаар Сөүлийн тойргийн прокурорын газраас хэвлэлийхэнд мэдэгдсэн байна. Пак Ын Хэг Хөх ордны тэргүүнээр ажиллах хугацаандаа Тагнуулын байгууллагаас их хэмжээний авлига авсан хэмээн буруутгажээ.

 

Ерөнхийлөгчийг дотны найзтайгаа үгсэн хуйвалдаж томоохон компаниас их хэмжээний авлига авч, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх 18 төрлийн хэрэгт буруутгаж буй юм. Тэгвэл шинээр үүсгэсэн дээрх хэргийг эдгээр хэргүүдтэй нэгтгэх эсэхийг шийдээгүй байна.  

 

Пак Ын Хэг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаа буюу 2013 оны тавдугаар сараас 2016 оны долдугаар сарын хооронд Үндэсний тагнуулын албанаас сар бүр 200 сая вон хүртэлх хэмжээний авлига авсан хэмээн сэжиглэж буй юм. Энэ хугацаанд тэрбээр нийт 3.8 тэрбум вон авч, хувийн болон улстөрийн хууль бус ажиллагаандаа ашиглаж байсан хэмээн прокурорын байгууллагаас мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Хэрэгтэн болгох гээд хэрэг нь олдохгүй янз бүрийн юм хайж ядаж байгаа юм байна.
2018-01-05
Иргэн:
Монгол улсад ШУДАРГА ЁСНЫ НАР гийх өдөр түргэн ирээсэй. Эхний ээлжинд ЭЛБЭГДОРЖ, С.БАЯР, Ми.Энх60лд, Б.ХУРЦ, Д.ЗОРИГТ, С.БАЯРЦОГТ. Ч.САЙХАНБАЛАГ нарыг ЦААЗЛАХЫГ харах юмсан...
2018-01-05
зочин:
элбэгдож баяр баярцогт саихан балаг миеэг шоронд хатаах одор ирнэ гэдэгт ард тумэн итгэлтэи баина
2018-01-05
зочин:
элбэгдож баяр баярцогт саихан балаг миеэг шоронд хатаах одор ирнэ гэдэгт ард тумэн итгэлтэи баина
2018-01-05
Зочин:
Mongolchuudin Hairtai elveg.hujaa enhbold nar saazaar abana
2018-01-04
Иргэн:
Солонгосчууд шудрага байна гэж дүгнэж болох боловч нөгөө талаас энэ хөгшнийг яасан ч их тамлах юм дээ? Манай Ц. Элбэгдорж, М. Энхболд нар Солонгост байсан бол ямар шийтгэл амсах байсан болдоо?
2018-01-04