Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдэгдэл гаргалаа
2018-01-04

 

Сүүлийн үед Монголбанкинд ирж буй мэдээллийг дэнслэн үзэж дараах мэдэгдэл гаргахаар шийдэв.

 

Цалин, тэтгэвэр, эд хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авч, түүгээрээ криптовалют худалдан авч буй зарим иргэдийн талаар надад сонсогдож эхэлсэн нь миний сэтгэлийг ихэд зовоож, түгшүүр төрүүлж байгааг нуухгүй хэлье.

 

Криптовалют гэдэг нь нэгдсэн нэг удирдлагагүй буюу аль нэг Төв банкны зохицуулалтгүй, бие даасан байдалтай, цахим хэлбэрийн тооцооны хэрэгсэл юм.

 

Монголбанк нь криптовалютыг мөнгөн тэмдэгт хэмээн үзэхгүй болохыг юуны өмнө мэдэгдье. Тэр нь төлбөр тооцооны хууль ёсны бодит хэрэгсэл болж чадахгүй юм. Мөнгөн тэмдэгтийг зөвхөн улс орны Төв банкууд л гаргах, хэвлэх эрхтэй. Монгол Улсын Төв банкны баталгаатай хууль ёсны мөнгөн тэмдэгт, төлбөрийн хэрэгсэл бол төгрөг юм.

 

Криптовалютын эрсдэлийн талаар дүгнэлт гаргах ажлын хэсэг Монголбанк дээр байгуулан судалгаа хийлгэв. Судалгаанд үндэслэн блокчейн технологид суурилсан криптовалютыг хөрөнгө оруулалт  хэлбэрээр худалдан авахаас сэрэмжлүүлж байна. Иргэд хохирон үлдэхээс болгоомжлуулах нь миний үүрэг.

 

Улс орон, Төрийн байгууллагын хяналт шалгалтаас хол, зохицуулалт байхгүй бүтээгдэхүүн болох криптовалют худалдан авахдаа эрсдэлээ сайтар тооцон үзэж, долоо хэмжиж байж нэг огтлох зарчмаар хянуур, хашир хандахыг уриалж байна. Өөрийнхөө сайн мэддэг, чаддаг зүйлдээ эрсдэл багатай хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.

 

Хэрэв улс орнуудын төрийн холбогдох байгууллагаас криптовалютын хэрэглээг хязгаарлаж эхэлбэл биткойн зэрэг криптовалютын үнэ цэнэ маш хурдтайгаар унах эрсдэлтэйг анхааруулъя.

 

Учир нь криптовалютаар дамжуулан татвараас зайлсхийх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна хэмээн нотлогдвол түүнийг хориглох магадлал өндөр юм.  Энэ талаар Монголбанк урд нь удаа дараа байр сууриа тодорхой илэрхийлж байсан болно.

 

 

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН

2018 он.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
kriptoo valutiig horiglono gej yu yariad bnaa. Ene bol uls oron hil hyazgaar huuli duremd zahragdahgui global monge shdee. Ulamjlalt caasan monge udahgui ueee ongerooj bna. Caasn monge bol iflacia krizisiig jinhene bii bolgogch huuramch monge yum. Caasan monge caanaa uklam bur batalgaagui huuramch une cenegui bolno gedegt itgeltei bna
2018-01-06
mmm:
ta nar chin yu l yariad bnda . ter neg nuhur ymr ataarhuu ym be ooroo coingui bol duugui l bai. zow ariljaa hj chadwal mglruu asar ih dollar tatj bn . zaawal zowj mongo oloh albagyi tolgoigoo jahan ajilluulhad boloh zuil. jishee n bi saya 3nd 5 saya tug oo 20 saya bolgoloo. neg odort shuu t1 malnuda.
2018-01-06
Зочин:
savaagui nohoi sarand hutsnaa gej ene dee
2018-01-05
hudaldaj avaad baigaarai:
muu hulgaichuud ajil hiij hulsuu gargaj hun hugjij uls deeshildgiig erdoo medehgui dandaa neg chenj maygiin ajil hiij ihiig zugeer suuj baigaad asar ih mungu muruudno tegeed uhtelee dampuurna . archaagui yumnuud dampuuraaad suireed duusval jinhene ajilch baylag buteegch hun uned orno . iimd hylbar bayjihiig husegched dapuuraad duusah boltugai .. av av buh munguuruu avaad dampuur
2018-01-05
Зочин:
Биткойн уу
2018-01-04
Zochin:
Bitcoiniig yariad bas yumu
2018-01-04
Асуулт:
Учир нь криптовалютаар дамжуулан татвараас зайлсхийх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна хэмээн нотлогдвол түүнийг хориглох магадлал өндөр юм. Тэгэхээр биткойн арилжаанд оролцохгүй ээ гэж ойлгож болох уу?
2018-01-04
маани:
банкны талаар ямар ч мэдлэггүй тэнэг гар байж юу яриад бн а
2018-01-04
Зочин:
Монгол банкууд ард түмнийг хичнээн жил шулахюм бол
2018-01-04
Zochin:
Bitkonii talaar medeelel vgeech
2018-01-04
Иргэн:
Наад арилжааны банкнуудынхаа асуудлыг цэгцлэхийг бодооч.. Ард олныг шулж молжоод тэдгээрийн монгоор ард тумний унэт зуйлсийг зудалдаж авч луйвар хийж байгааг зогсоогооч?!
2018-01-04
Иргэн:
Фореск гэж нэг дээрэм байна шүү, хууртав аа, манайхаан
2018-01-04
Зочин:
Тэр цаасан мөнгөө хэвлээч дээ тэгээдт. Гарын үсгээ мартав
2018-01-04