Ардчилсан намаас хэвлэлийн хурал зарлалаа
2018-01-05

10:00 цагт: Ерөнхий сайд Чингис бондын 500 сая долларын өрийг төлнө.  Сангийн яаман дээр сэтгүүлчдэд нээлттэйгээр шилжүүлгээ хийнэ.


11:00 цагт МУБИС-ийн Суурь судалгааны төвийн нээлт МУБИС-ийн А байрны 300 тоотод болно.


11:00 цагт Татварын нэмэгдэл, өрийн тааз, мөнгөний бодлого, зээлийн хүү зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлууд болон цаг үеийн бусад асуудлаар Ардчилсан нам хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал Ардчилсан намын төв байр "Ардчиллын өргөө"-ний 5 давхарт болно. 


11:00 цагт: "Үндэсний мэдээллийн төв"-д Иргэний хөдөлгөөн, ТББ, иргэдийн нэгдэл болох "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс Хатуу гишүүнчлэлийг эсэргүүцэж, Оффшор, 60 тэрбумын асуудал болон Төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.


12:00 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Лавлах утас 91915340, 88844482


12:30 цагт Эрүүл мэндийн яамны гаднах талбайд алслагдсан 8 аймгийн 9 суманд түргэн тусламжийн авто машин гардуулна. 99179899, 86885060


12.30 цагт:  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат СХД-ийн гэр хорооллын айлуудын ариун цэврийн байгууламжийг шинэчилсэн технологитой газар дээр нь очиж танилцана. Утас 91910031, 99989545


15:00 цагт:  Оны онцлох аж ахуйн нэгжүүдийн туг мандуулах ёслолын ажиллагаа МҮХАҮТ-ын гадна талбайд болно.

Shuud.mn
Сонин хачин
45:
AN amid bna uu
2018-01-05