Ц.Гарамжаваас уучлал гуйж, О.Баасанхүүг шүүмжлэв

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэхдээ "О.Баасанхүү МАХН-ын дарга болох гэж байна. МАХН гэдэг Н.Энхбаяр гэдэг хүнтэй салшгүй холбоотой. Үүндээ та анхаарах хэрэгтэй. Би Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг томилох үед Ц.Гарамжав гишүүнийг эрх ашгийн зөрчилтэй. Уул уурхайн бизнес эрхэлдэг хүн энэ байнгын хороог удирдаж болохгүй гэж шүүмжилсэн. Хэлсэн үгтэйгээ холбогдуулан нийгэмд буруу шүүмжлэл хэлсэн байх магадлалтай гэж газар дээр нь очиж, нөхөн сэргээлттэй танилцсан. Ц.Гарамжав гишүүний "Монполимет" групп нөхөн сэргээлтийг улсдаа үлгэр жишээ болохоор сайн хийсэн байна. Тиймээс Ц.Гарамжав гишүүнээс уучлал гуйж байна" гэлээ.
Ингээд Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний талаарх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлэв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ