Замын-Үүд, Алтанбулаг боомтыг шинэчилж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд хилийн боомтыг БНХАУ-ын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтыг Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тус тус шинэчилж байна.
Замын-Үүд боомтоор одоогоор нэг цагт 900 хүн зорчдог бөгөөд боомтыг өргөтгөснөөр цагт 2700 хүн зорчих боломжтой болох гэнэ. Түүнчлэн боомтоор орох чиглэлийн найман эгнээг 22, гарах чиглэлийн зургаан эгнээг 17 болгох гэнэ.
Харин Алтанбулаг хилийн боомтыг шинэчилснээр нэвтрүүлэх хүчин чадал нь дараах байдлаар нэмэгдэнэ. Боомтоор зорчигч орох чиглэлийн гурван эгнээг найм, гарах чиглэлийн дөрвөн эгнээг 15 болгох юм байна.
Замын-Үүд, Алтанбулаг хилийн боомтын шинэ төлөвлөлт нь ачаа тээврийг, зорчигч тээврийн хэсгээс тусгаарлан, шалган нэвтрүүлэх цогцолборын барилга, техник, технологийн хувьд олон улсын стандартад нийцсэн ухаалаг хилийн боомтын цогц үйлчилгээг зорчигч болон бизнес эрхлэгчдэд үзүүлэх ажээ.
М.Дөлгөөн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ