Утааг шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараах хэрэгтэй
2018-01-05


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт  тавьж, үг хэлж байна.

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

 

-Татвар түрээс нэмээд түмний халааснаас суйлсан хэдэн цаасыг хувааж идээд байсны гай ирж байна. Энд далий далий юм ярьж суухаар Цагаан овоо, Улаанчулуутын хог түүдэг хүмүүсийг очиж үз. Өнөөдөр Улаанбаатар хотыг Азийн дагина гэдэг байсан. Гэтэл өнөөдөр Азийн хар нигер боллоо гэж дэлхийн шившиг болж байна. Та нар ойлголцоод ажлаа хийж чадахгүй бол ажлаа өг. Аль аль нь амлалтаа биелүүл. Та нар загвардаад яваад байгаа учир олон түмэн талцаж байна. Гэгээрэл оюуны түвшинд юу ч хийхгүй байна. Би хийдгээрээ хийнэ, яаж оюуны түвшинд мандаадгийг үзүүлнэ. Нийгэм сэтгэлзүйн хар утаанд автаж байна.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Хүний оролцоо, хүний үүрэг, хүний хариуцлага гэдэг номер нэг асуудал. Агаарын бохирдуулж байгаа хүчин зүйл нь өөрөө хүний хүчин зүйл юм. Би өөрийн байр суурин дээр хатуу байгаа. Агаарыг бохирдуулж байгаа хүчин зүйл нь хүн бол хүнээсээ эхлэх хэрэгтэй. Агаарыг бохирдуулсны төлөө хүнд хариуцлага тооцдог, агаарын бохирдлыг бууруулсны төлөө хүнээ урамшуулдаг байх ёстой. Шинэ хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн зүйлийг оруулж ирэх хэрэгтэй. Энэ тогтоолыг жил бүр биелэлтийг харгалзах хэрэгтэй. Юу өөрчлөгдсөн бэ гэдгийг бид биш утааны байдал харуулна.

 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэллээ. Үүний дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Агаарын бохирдлыг онц байдлын хэмжээнд хэлэлцэх хэрэгтэй гэсэн санал өгсөн. Харамсалтай нь гишүүдийн ирц хангалтгүй байна. Одоогоос нэг жилийн өмнө ҮАБЗ хуралдаад нийслэлийн Засаг даргад үүрэг өгсөн байна. Өгсөн үүргээс нэг нь ч хэрэгжээгүй байна. Хэрэгжүүлдэггүй юм бол ҮАБЗ-ийг хуралдуулаад явах вэ. Утаа бол бидний гай гамшиг болсон. Намайг 2004 онд УИХ-ын гишүүн болоход утааны асуудал яриад сууж байсан. Сэтгэл зүрх бидэнд алга. Монгол улсад соён гэгээрүүлэх асуудал ярья гэхээр урлаг, спортын хэдэн залуус байна. Өөр хүн алга. Өнөөдөр бид хот хөдөөгийн амьдрал гэсэн монголчууд бий болсон. Ийм байдлаар яривал энэ УИХ-ыг тараах хэрэгтэй. 

 

Хөдөөг хөгжүүлье гэж бид УИХ болгон дээр ярьдаг. Нийслэл болон төвлөрсөн суурин газар руу иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах үүднээс ажлын байр бий болгох, зах зээлийн орчныг сайжруулах гээл яриад байдаг. Яагаад тодорхой зааж өгч болдоггүй юм. Өчигдөр би ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг гишүүнтэй ярьсан. Бид 100-гаад сая ам.долларын эздэд хариуцлага тооцдог байх ёстой. Өнөөдөр гэрийг дулаалах тухай яриад байна. 1.5-2 сая төгрөгөөр таван ханатай гэр дулаална гэнэ. Энэ мөнгө гэр хороололд амьдарч байгаа улсад байхгүй. Утааг ажилгүйдэл ядууралтай хамт тэглэхээс өөр арга байхгүй. Утааг ажилгүйдэл, ядууралтай дагуулж тонгоруулж шийдье. Богд уулаа тойрсон дагуул хотуудыг бий болгоё. Дагуул хотууд руу нүүдлээ зоригтой эхлэх хэрэгтэй. Зарим яамд, агентлагуудаа гаргая. Хөдөлгөөн хийгдээд эхлэнгүүт хөдөөгийн нүүдэл ихэснэ. Ахуйг нь өөрчилье. Энэ шийдлийг одоо хийхгүй бол дөрөвдүгээр сард газар гэснэ, ажилгүй иргэдээ ажилтай болгоё. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээ ажилд оруулъя. Хүмүүсээ насаар нь ангилаад ажилтай, мэргэжилтэй болгоё.

 

Монголбанк өөрөө алтаа олборлож, төгрөгийн ханшаа чангаруулъя. Дээр үед ажилгүй иргэд байгаагүй болохоор гэрээ сайн дулаалчихдаг байсан. Би ЗТ-ийн сайд байхдаа Яармаг хорооллыг яармагийн ажилчдаар өөрсдөөр нь бариулж, эхлүүлсэн. Энэ төслийг эхлүүлсэн цагаас нь эхлээд зогсоосон. Энэ Засгийн газарт маш их итгэл хүлээлгэж байгаа. Миний яриад байгаа зүйл бүгд цаасан дээр байгаа. Шийдэж болдоггүй зүйл байхгүй. Гэр хорооллын утаа 80 хувь гээд байхад машины утаа яриад байх юм. Утааг шийдэж чадахгүй бол УИХ-ыг тараах хэрэгтэй. Утаа онц байдал зарлах болсон гэдгийг УИХ-д санал тавьсаны дагуу хэлэлцэж байгаа асуудал гэж бодож байна хэмээлээ. 

 

Ингээд  ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг байнгын хороог хуралдуулж, тогтоолын төсөлд Ерөнхийлөгчийн болон  гишүүдийн гаргасан зарим  саналыг нэмж  тусган өөрчлөлт оруулах санал гаргасныг гишүүдийн олонхи дэмжив.  

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene hun zuw l yum yariad bgaamdaa
2018-01-07
зочин:
Зөв зөв, утааны асуудал шийдэж чаддаггүй түшээд байх шаардлагагүй, мөн ялангуяа байгаль орчны сайд байсан хүн утаа ямар хэмжээнд болсныг мэдэхгүй байгаа нь огдис хүрмээр ийм л юмнууд төрд шургалсан тул улс орон хөгжихгүй байна, энэ үнэхээр гамшиг болоод байгаа утаанд УИХ-ын дарга маш түргэн шийдэл гаргах хэрэгтэй, энэ хүн хотыг олон жил захирсан жилүүдэд их нүүдэл ирсэн мөн хотын газрыг зарсан, сонгуулийн найр наадам хийж бэлэг авч тансаглаж байгааг ард олон нүдээрээ үзсэн энэ үнэхээр гэмт хэрэг, олигтой ажил хийхгүй ер нь ямар нүүрээрээ энэ суудалд суугаад байна аа юм бүтээдэг хүнд төрийн албыг иргэний зориг гаргаж шилжүүлэх хэрэгтэй шүү, ер нь ямар арчаагүй төр засаг вэ, хордож үхтлээ тэсдэг ямар тэвчээртэй түмэн олон бэ, нөгөөтэйгүүр ямар ч ашигт малтмал байхгүй 70-д сая хүнтэй улс орны ганц нэг хувийнхаас бусад бүх шатны сургууль үнэ төлбөргүй оюутнууд нь тэтгэлэгтэй хүн ардаа үнэгүй эмчилж өгөөд хөгжил нь өндөр байна, гэтэл манайх ямар байна бүх шатны сургууль, эмнэлгийн үйлчилгэ
2018-01-05
Зочин:
Ooroo bas ogtsroh yostoi
2018-01-05
Иргэн:
Өөрөө огцорооч
2018-01-05
Зочин:
Хувааж хусч хулгайлж түрийлчихээд амь амьдралаа бор зүрхээрээ авч яваа маний халаасыг сэгсэрч эргүүлэхээ болио. Сонгуульд ман хулхидсан хариуг мөрөөрөө яваа сэтгэл зүтгэлтэй бүхэн айл хотлоороо ӨГНӨ
2018-01-05
dsn:
ene bl anh huduu aj ahuig yaran huvichilsan erguu tolgoi heden mangaruudiin shiidver unuudur uls oron niigemee suireld oruulj bn,huvichilal gedgiig ul suuritai bodlogotoi hiih yostoi bsn yum!maalgui ajilgui bolson irged tuvuu baraadhaas uur yah yum? utaa iim l ehtei.
2018-01-05