Афганистаны нийслэл Кабул хотноо террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг террорист халдлагын улмаас 11 хүн амиа алдаж, 25 хүн шархаджээ.
Кабул хотноо болсон халдлагын хариуцлагыг Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл хүлээсэн талаар Афганистаны Батлан хамгаалаах яамны хэвлэлийн албанаас уламжлав.
Террорист этгээд хотын төвд тэсрэх бөмбөг дэлбэлсэн аж.
Исламын улс бүлэглэл Сири болон Ирак дахь хүчээ бүрэн алдаад буй бөгөөд сүүлийн үед Афганистаны газар нутагт халдлага үйлдэх нь ихэссэн юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |