У.Хүрэлсүх: Шатахууны үнэ нэмэгдэнэ
2018-01-05

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сангийн яаманд ажилласан. Энэ үеэр  Засгийн газар шатахууны үнийг барьж чадахгүй, шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байгааг мэдэгдлээ.

 

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж улмаар автобензин, дизель түлшний онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр болсон. Тодруулбал, Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор импортлох 90 хүртэлх октантай автобензины онцгой албан татварыг тонн тутамд 30 мянган төгрөг, 90 болон түүнээс дээш октантай автобензины татварыг тонн тутамд 50 мянга, дизель түлшний онцгой албан татвар тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа юм. Гэсэн ч холбогдох албаныхан “Бидэнд хангалттай шатахууны нөөц бий. Ойрын хоёр сард шатахууны үнэ нэмэгдэхгүй” гэж өнгөрсөн сард мэдээлж байсан.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шатахууны үнэ энэ сараас эхлэн өсөх хандлагатай байгааг хэллээ. Тэрбээр “Засгийн газар шатахууны үнийг аравдугаар сараас эхлэн барьсан. Харамсалтай нь дэлхийн зах зээлд шатахууны үнэ өсч байгаа. Үүнийг дагаад манай улсад ч шатахууны үнэ тодорхой хэмжээгээр өсөх нөхцөл бүрдлээ. Шатахуун импортолж байгаа аж ахуйн нэгжүүд алдагдалтай ажиллах болсон. Засгийн газрын зүгээс социализмын үе шиг бүх үнийг хатуу барьж, зах зээлийн үнийг тогтоож чадахгүй. Үнэ ханш нь зах зээлийнхээ дагуу явах ёстой. Тиймээс шатахууны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлагатай байна” гэлээ. 

 

М.Дөлгөөн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yadarsan mongolchuud gadnii hogjiltei ornoos ynetei shatahuun heregledeg um baina lee, tegeed odoo ichihgui bas nemlee yu, yaj hogjih ve dee ene uls , ard tymnee shuldag uls hezeech hogjdoggui huulitai,,,bas baahan tatvar nemsen ene tor er ni yavahgui ee !!!
2018-01-07
irgen:
yadarsan mongolchuud gadnii hogjiltei ornoos ynetei shatahuun heregledeg um baina lee, tegeed odoo ichihgui bas nemlee yu, yaj hogjih ve dee ene uls , ard tymnee shuldag uls hezeech hogjdoggui huulitai,,,bas baahan tatvar nemsen ene tor er ni yavahgui ee !!!
2018-01-07
Ebi:
Hutsdag gulug
2018-01-05
Иргэн:
Урд нь зах зээлийн үнэ үнэгүй шахам болоход манайд нэг ч төгрөг буугаагүй нь сонин шүү!
2018-01-05
Зочин:
Ingej ajilla gej toporiig said bolgoogui.
2018-01-05