Ерөнхий сайд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр мэдээлэл хийж байна
2018-01-05

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр:

 

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллаж байна. Шинэ бүтээн байгуулалтын хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын дэд бүтцийг бий болгох, хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу орон сууцны хороолол байгуулахаар ажиллаж байна. 

 

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт гэр хороолол амины хороолол байгуулж, хэсэгчилсэн инженерийн хангамжид үе шаттай холбохоор ажиллаж байна. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2013 оноос гэр хорооллын газрыг барилгажуулах  төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд гэр хорооллын хүн амын 15 хувийг хамарч байна. 957 айл өрхийг шинэ, 497 айл өрхийг түрээсийн орон сууцаар ханган, 24 айлын газрыг худалдан авчээ. 

 

Зарим төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс иргэдийг хохироосон асуудал гарчээ. Гэрээнд заасан хугацаанд орон сууцаар хангаж чадаагүй байна гэлээ. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин