Утааг бууруулах УИХ-ын шийдэл
2018-01-07

 

УИХ яаралтай хэлэлцэх асуудалд  утааг оруулан, шуурхай хэлэлцэн батлав.  Агаарын бохирдол гамшгийн хэмжээн хүрч, Онц байдал зарлах саналыг оны өмнөхөн Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсэн. Энэ асуудлаар УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдаж, бүрэлдэхүүнд нь багтсан гишүүд нийслэлийн гэр хорооллоор  ажиллаж,  бодит байдалтай газар дээр нь танилцахаар болсон. Тиймээс ч энэ амралтын өдрүүдэд  эрхэм гишүүд гэр хороололд ажиллаж байгаа байх, гэхдээ цас орж, утаа салхинд хөөгдсөн өдрүүд таарч байна.

 

Ер нь Ерөнхийлөгч ч, УИХ-ын дарга ч гэр хорооллыг оронсууцжуулж байж  агаарын бохирдлыг бууруулна гэдэг байр суурьтай байна лээ. Ингэхдээ хямд өртөгтэй орон сууцыг иргэдээр өөрсдөөр нь бариулах хэрэгтэй гэсэн саналыг  гаргаж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх агаарын бохирдлыг бууруулах талаарх арга хэмжээг, ипотекийн зээлийг  үргэлжлүүлэхээ мэдэгдэнэ лээ.

УИХ-аас “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг  баталлаа.

 

Хэдийгээр утаа гамшгийн хэмжээнд хүрсэн ч Ерөнхийлөгчийн ирүүлсэн  саналын дагуу  УИХ хуулийн хүрээнд өнөөдөр онц байдал зарлах боломжгүй аж. ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилт, явцын талаар хоёрдугаар сарын 01-ний дотор Засгийн газар УИХ-д танилцуулах  юм. Нөгөөтэйгүүр, сүүлийн жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан хөрөнгө, санхүүжилтийн үр ашгийг үргэлжлүүлэн хянаж шалгах гэнэ.

 

Агаарын бохирдлыг бууруулах УИХ-ын тогтоолд “Улаанбаатар хотод байгаа түүхий нүүрсээр ажилладаг халаалтын нам даралтын зуухнуудыг 2019 оноос хаана. Сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж, хэрэгжүүлнэ

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх, гэр хорооллын дэд бүтцийг бий болгож, төвлөрсөн дулаан хангамжид холбоно.  Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлээс орон нутаг руу ажиллаж амьдрах иргэдийн санал санаачилгыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлж, аян өрнүүлнэ.  Дагуул хотуудыг бий болгож шинжлэх ухаан, технологи, инноваци, аялал жуулчлал, аж үйлдвэр, худалдааны чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлнэ”  гэх зэргээр олон жагсаалтыг тусгасан юм.

 

Цаасан дээр тогтоол төлөвлөгөө батлах,  хөрсөн дээр бодитоор хэрэгжүүлэх хоёрын хооронд тэнгэр газрын зөрүү байгааг өнөөдөр гамшгийн хэмжээнд  нүүрлэсэн агаарын бохирдол хэн хэнд хатуу санамж болж байгаа.

 

Ямартай ч намрын чуулган завсарлахын өмнө Агаарын бохирдлыг бууруулах  тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэн батална. Гэхдээ энэ бүх хууль, тогтоолын хэрэгжилт, үр дүнг  энэ өвөл, хавар бус ирэх жил харагдана.  Гэвч олон нийтийн хувьд төр, засгийн шийдвэрийг хүлээхээс орчиндоо агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авч, хувийн эрүүл мэнд хамгаалах нь иргэний үүрэг болоод байна.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
бодлоо илэрхийлэгч:
хөдөө амьдарвал татваргүй хотод амьдрах бизнес хийвэл татвар өндөр байвал хөдөөд бизнес хөгжиж ажлын байр бий болж хогийн хонхороос иргэд нутгаа зорих юм бишүү утаа ч багасч утаанд зардаг шахааны луйварын мөнгө луйварчидад биш төр төсөвт нэмэр болохгүй юу ААН ардын намынхаан
2018-01-08
МАН-АН СӨНӨТҮГЭЙ!:
ОГТ ТАНИХГҮЙ ХҮМҮҮСИЙГ Л СОНГОМООР БАЙНА. 30 ЖИЛ ХУДАЛ ШААЖ ЭЭЛЖЛЭН ГАРААД ХАМГИЙН БАЯН УЛСЫГ ХАМГИЙН ЯДУУ БАЙЛГААД БАЙГАА МАН-АН-Г ЗАЙЛУУЛМААР БАЙНА! . . . . . . . . . ТАНЬДАГ ЧӨТГӨРҮҮДЭЭС ЗАЛХАЖ БАЙНА. ТАНИХГҮЙ Ч ГЭСЭН ЧӨТГӨР Ч БАЙСАН ХАМААГҮЙ СОНГОЁ!
2018-01-08
Зочин:
их хурлын дарга ард түмэн буруутай мэт хандаж байна өөрөө огцор Аюурсайханыг дарга болговол шудрага байх цалин хадгаламжийн татвараа болихгүйгээр яаж орон сууцтай болох билээ Хүрэлсүхээ
2018-01-07
Зочин:
tegeegui bol buh ger horoololig albadan nuulged oron suuts bsrih bsin
2018-01-07
Зочин:
er ni bol gazrig huvichildag l buru.
2018-01-07
medi:
huduuguu hugjuulhed ayandaa humuus helsen heleegui yavaad ugun oilgomjtoi shuu de
2018-01-07
Зочин:
Зиаг одоо ч 2-3 удаа маш сүржин хуралдаад л утаа дуусах байлгүй дээ.Тэгээд ирэх 11 сар хүртэл сайхан мартана.
2018-01-07
zochin:
ene ih ur dungui zartsuulsan mungiig ded butets, dulaani shugam hooloi tatahad zartsuulsan bol bdal uur bh blaa, bas ene ih ur dungui zartsuulsan mungiig daguul hot baiguulahad zartsuulsan bol bdal uur bh blaa, nirgesen hoino n hashgirav bish , zorigtoi shiid garga l da, erch huch, er zorig l avarna sh de, ulbiisen uheents, buuj ugsun bdal yun d ch hurehgui shuu, eh orni erh ashig heden mal shig hunii erh ashgaas munhud deeguur bn, bitgii ai, zarim mal n hunii erh ene ter gej hutsah l bh, hohin nee, huuguud yavuul,
2018-01-07
irgen:
za estoi anh udaa zov shiidel hiij baina, hamgiin gol ni zag aldahgui ehelj bolohoos ni yaraltai ehleh heregtei, dulaarahaas omno byh sudalgaa, bololzootoi byh arga hemjeegee avch dulaaranguut shuud ajildaa oroh heregtei shyy !!!!!!
2018-01-07
irgen:
za estoi anh udaa zov shiidel hiij baina, hamgiin gol ni zag aldahgui ehelj bolohoos ni yaraltai ehleh heregtei, dulaarahaas omno byh sudalgaa, bololzootoi byh arga hemjeegee avch dulaaranguut shuud ajildaa oroh heregtei shyy !!!!!!
2018-01-07
Зочин:
Сүүлийн 20 гариу жилд хотод орж ирсэн хөдөөнийхнийг нутагруу буцаах ч юмуу хотоос зайдуу гаргахгүй бол энэ яригдаад байгаагаар чинь утах багасна гэж ёстой гонжын жоо.
2018-01-07