Орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл хүндэрлээ
2018-01-07

Нийт нутгаар нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, шөнөдөө мөстөн замын гадаргууд их хэмжээний халтиргаа гулгаа үүсэж, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрчээ. 

 

Улсын болон орон нутгийн чанартай автозамуудад тэр дундаа Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай чиглэл мөн Архангай аймгийн нутаг, Ховд аймгаас Булган сум, Ярантын боомт чиглэлийн авто зам, Бага улаан даваа орчмын авто замуудад халтиргаа үүссэн байна.

 

Тиймээс  жолооч, зорчигчид орон нутгийн  чиглэлийн замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин