Сирид дэлбэрэлтийн улмаас 23 хүн амиа алджээ

Сирийн хойд хэсгийн Иблиб хотноо өчигдөр дэлбэрэлт болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлээ.
“Уг дэлбэрэлтийн улмаас 23 хүн амиа алдсан” хэмээн Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн байгууллагаас уламжилсан байна. Амиа алдагсдын долоо нь энгийн иргэн бол бусад нь босогчид гэнэ.
Тус төвийн мэдээлснээр Сирийн Засгийн газрын эсрэг тэмцдэг босогчдын олноороо амьдардаг бүс нутагт агаараас цохилт өгсөн гэж мэдээлжээ.
Уг цэргийн ажиллагааны ард армийнхан эсвэл Сирид цэргийн ажиллагаа явуулж буй орнуудын аль нь байгааг тогтоохоор ажиллаж байна.
Зарим гэрчүүд “Террористууд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлсэн гэсэн бол үлдсэн хэсэг нь агаараас цохилт өгсөн” гэж хоёр янзаар мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ