Дотоодын 10 зочид буудал одны зэрэглэлээ ахиулжээ
2018-01-08

Өнгөрсөн онд дотоодын 10 зочид буудал одны зэрэглэлээ ахиулжээ. Дээд зэрэглэлийн зочид буудлын зэрэглэл тогтоох улсын комиссын дүгнэлтээр ийнхүү зэрэглэл ахиулснаар 81 зочид буудал 2-5 одны шаардлага хангаад байна.

 

Одоогийн байдлаар Монгол Улсад олон улсын сүлжээ болон дотоодын хөрөнгө оруулалттай 532 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээрээс 2017 онд одны зэрэглэлээ ахиулсан таван зочид буудлаас онцолбол, "Сант-Асар" хоёр, "Хан-Уул" зочид буудал гурав, "Гранд Хилл" дөрөв, "Shangri-La Hotel,Ulaanbaatar" тав, "Blue Sky" мөн таван одны зэрэглэлтэй байна. "Гранд Хилл" зочид буудлын хувьд Баянгол дүүрэг дэх анхны дөрвөн одтой зочид буудал болсон аж. Мөн "Shangri-La Hotel, Ulaanbaatar" болон "Blue Sky" өнгөрсөн онд "Forbes Mongolia"-аас тодруулсан дотоодын шилдэг үйлчилгээтэй зочид буудлаар шалгарч байжээ.

 

М.Дөлгөөн 

Shuud.mn
Сонин хачин