Утааны эсрэг хэвтээ жагсаал хийнэ
2018-01-08

“Утааны эсрэг аав, ээжүүд” төрийн бус байгууллагаас энэ сарын 13-нд буюу ирэх бямба гаргийн  12.00 цагт  Сүхбаатарын талбайд хэвтээ жагсаал зохион байгуулах гэж байна. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах далайцтай арга хэмжээ авахгүй байна гэж үзэн, чимээгүй хэвтээ жагсаал хийхээр шийдсэн нь энэ юм.

 

 

Засгийн газар Улаанбаатарын утааг бууруулахаар 2004 оноос ярьж эхэлсэн. Түүнээс хойш үүнд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан ч агаарын бохирдол улам нэмэгдэж, гамшгийн хэмжээнд хүрээд байгаа билээ. 

 

М.Дөлгөөн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дулаан хувцаслаарай. Газар хэвтээд даарвал өвчин авна шүү
2018-01-08