Дижитал үзэсгэлэн болно
2018-01-08

 

“Хятад оронтой учирсан нь” техник технологийн хөгжлийг мэдрүүлсэн дижитал үзэсгэлэн нээгдэх гэж байна.

 

Үзэсгэлэнг Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон БНХАУ-н Шанхай хотын инновацийн төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд ирэх сарын 5-8-нд Корпорэйт зочид буудалд болно. Үзэсгэлэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүссэн хүн бүрт нээлттэй гэнэ.
 

Үзэсгэлэнд цаасан хайчилбар, сийлбэр, шаазан эдлэлийн үзэсгэлэн, хувцас загвар, фото зураг, дуу хөгжмийн тоглолт, ушугийн үзүүлбэр, технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг толилуулах ажээ.

 

М.Дөлгөөн 

 

 

Shuud.mn
Сонин хачин